Jump to content

Улаан тайга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаан тайга
Газар орон Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумд Хөвсгөл аймаг (Монгол Улс)
Улаан тайга (Монгол Улс)
Улаан тайга (Монгол Улс)
Улаан тайга
Улаан тайга
Солбицол 50° 27′ У, 98° 18′ ЗКоординат: 50° 27′ У, 98° 18′ З

Улаан тайга нь Монголын Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт, Дархадын хотгор болон Монгол-Орос (Тува)-ын хилийн хооронд орших уулсын систем. Улаан тайга нь Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумдын нутгийг хамарна. Томоохон оргилууд нь Лам тайга (2619 м), Бэлчир (3351 м). Шишгэд гол, Дэлгэр мөрөн тус бүс нутгаас эх авдаг. Улаан тайгыг 2003 онд Байгалийн цогцолборт газар болгон тусгай хамгаалалтад авчээ.