Улсын алдар гавъяат цол
Харагдац
Энэ өгүүллийг Монгол улсын гавьяат зүтгэлтэн өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
1935 оны 5-р сарын 11-нд Улсын Бага Хурлын 41-р тогтоолоор Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч алдар цолыг бий болгожээ.
1935 оны 9-р сарын 25-ны Улсын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын №6 тогтоолоор “ноогдсон ажилдаа гавшгай, суурьшилтай зүтгэж олон түмэн ардыг уран сайхны чадамгай сурлага, мэргэжлээр сонирхлыг татах болж чадсаныг онц болгож тус театрын I зэргийн жүжигчин Д.Ичинхорлоод Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин М.Дугаржав, Ж.Дорждагва, эмэгтэй Төмөр нарт Улсын алдарт гавьяат дуучин, хөгжимчин Д.Ишдулам, Д.Түдэв, Л.Цэрэндорж нарт Улсын алдарт гавьяат хөгжимчин хэмээх цол, хөнгөлөлт бүхий онц гавьяаны үнэмлэхээр тус тус шагнав” хэмээжээ.