Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей

Улс төрийн үеийн хэлмэгдүүлэлтийн үед шинээр бий болсон музей Хэлмэгдэгсэдийн музей Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 1933 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан юм. Энэ хэрэгт, улс төр, нам, цэргийн албан хаагчид болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг нь огт ор үндэсгүй зохиомол зүйл байсан нь тогтоогдсон. Улс төрийн харгислалд хэлмэгдэн 1937 онд цаазлагдсан БНМАУ-ын ерөнхий сайд П.Гэндэн толбо үлдээсэн аймшигт үйл явдал бол 1920-1960 оныг хамрах улс төрийн хэлмэгдүүлэлтийн үе юм. Энэ үед Монголчууд 60 мянга гаруй нэрт сэхээтэн, эрдэмтэн, энгийн олон иргэдээ алдсан билээ. Харин Монгол улсын Засгийн газраас тухайн үед хэлмэгдсэн иргэдийнхээ нэрийг цагаатгах ажлыг гурван үе шаттайгаар одоог хүртэл зохион байгуулж ирсэн юм.

хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж баижээ. №1 үе шат: 1922-1939 1931-1936 онд энэ байшинд амьдарч байжээ. Энэхүү байшин одоо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музей болон ажилласаарМонгол улсын түүхэнд хар толбо...

№2 үе шат: 1940-1955 Энэ үе шатын гол зүил нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа №3үе шат: 1956-1990 3-р үе шат нь Монголын сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга

хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм

Энэ бүхнийг үндэслэн их хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн 1993онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн музейг баигуулжээ. Энэ музей нь үндэсний түүхийн музейн харъат бөгөөд 1930-1936 онд монгол улсын ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж амьдарч баисан байгуулагдсан 1922 оноос эхлээд 1930-1940өөд онд монгол орныг бүхэлд хамарсан хэлмэгдүүлэлт юм. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 1933 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан юм. Энэ хэрэгт, улс төр, нам, цэргийн албан хаагчид болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг нь огт ор үндэсгүй зохиомол зүйл байсан нь тогтоогдсон юм. Уг музей нь 7 танхимтай • 1922-1933 оны • 1934-1936 оны • 1937-1939 оны их хэлмэгдүүлэлт • 1940-1960 үны • Лам нарын • Үзэсгэлэнгийн танхим • Хүндэтгэлийн танхим • Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхим

Хүмүүсийг хэлмэгдүүлсэн учир шалтгаан: Станлингийн нэг хүншүтэх үзэл бодол нь орос төдийгүй Азийн орнуудад ноёрхож байсан . Үүнийг эсэргүйцсэн үндсэрхэг үзэлтэй бүх хүмүүсийг хэлмэгдүүлэн цаазалжээ. Гитлар өдөрт тооны хүнийг цаазаар ав гэж тушаал буулгасан. Зохих албаны хүмүүс цаазаар авах хүмүүс нь олдохгүин улмаас жириин иргэдийг цаазалж баисан гэх ч мэдээлэл бий. Мөн лам нарын ихэнх нь Монгол бичиг мэддэггүй байсан бөгөөд түүнийг нь далимдуулан мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгон бичиж хууран хурууных нь хээг даруулдаг байсан Гэхдээ тухайн үед баривчлагдан шийтгэгдэж байсан бүх хүн гэм зэмгүй хэлмэгдэгсэд байсан гэж үзэж болохгүй юм. Тухайн үед үнэхээр японы тагнуул, зэвсэгт бослогод бэлтгэж байсан Мөн сэжигтнүүдийг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон зуугаар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овоосон газар нь бороохойдож, буудаж байсан баримт жишээ бий. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа 2-3 хүн нас бардаг байжээ. хэргийг таслан шийтгэх ажлыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх боломж олголгүй гүйцэтгэжээ. П.Гэндэн “Баяжих тун” лоозон гаргасан. Энэ нь Монголын бүх хүн ам тэгш эрхтэи ард түмэн баяжих ёстои гэж гаргасан боловч хэлмэгдүүлсэн. Хүмүүсийг яллаж баисан хэлбэр: • Буудаж алсан (20474)...77% • 10 аас дээш жил хорьсон (5103) • 10 аас доош жил хорьсон (240) • Сулласан (7) тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 800000 гаруй хүн амтай байснаас 22,000-аас 35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Өмнөх тоо нь тухайн үеийн Монголын хүн амын гурваас дөрвөн хувь байсан ажээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. Лам нар нь тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ. Үүнээс 10 аас дээш насныхан 11528 байсан нь аймшигтай. Хэлмэгдүүлсэн хүмүүсийн дийлэнх , ихэнх хүн нь эрэгтэй байжээ. Үүний баталгаа нь хэлмэгдүүлсэн нийт эмэгтэй хүн нь 7 байжээ. Энэ музейд тавигдсан үзмэрүүдээс гэвэл: • Сонингийн хайчилбар • Хүмүүсийн гавлын яс (голдуу лам нарын) • Буу (АК жижиг гар буу) • Х.Чойбалсангийн намын төв хороонд нарийн бичгийн дарга ба тэргүүлэгчдэд гаргасан өргөдөл • Хэлмэгдэгсэдийн 1 өдөр \зураг\ • Хэлмэгдэгсэдийн бичиж тэмдэглэж байсан зүйлс • Хэлмэгдэгсэдийн зурагнууд (шийтгүүлж , хоригдож, буудуулах гэж байгаа) • Мөн Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийн зураг • Далбаанууд • Данзангийн малгай хутга • Шанз хөгжим • Довчингийн тамга • Хэлмэгдэгсэдийн ул мөрийн зураг • Хэлмэгдэгсэдийн тухай номнууд • Лам нарын хэрэглэж байсан бурхан ном судар • С.Данзангийн илтгэлээс: “Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү эзэрхэг харгис дарангуйлагч юм. Намайг зандалж байна. Эхлээд намайг дараа нь та нарыг тонилгох болно.” Г.м

Надад таалагдсан танхим бол 8 дахь буюу Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхим юм.

Энэ танхимд П.Гэндэнгийн эдэлж хэрэглэж байсан зүйлс үүнд:

• Утас • Бичгийн машин • Сандал • Улаан даавуугаар бүтээсэн ширээ • Цаг • Он цагийн жагсаалт • Пинз тоглуулагч • Орос дуран • Гадаад паспорт г.м зүйлс • Хулсан ташуур Энэ музей бол Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн гэр орон юм. Монгол улс 1990.06.20 нд хилс хэрэгт хэлмэгдэгсэдииг цагаатгах ажилд зохих комисыг томилжээ. Их хэлмэгдүүлэт 1937.09.10 ны өдөр баривчилгаа эхэлсэн учраас 1996 оноос эхлэн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр болгосоор энэ жил 16 дахь жилийн нүүрийг үзэж байна. Энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд төрийн тэргүүн албаны хүмүүс цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, хэлмэгсдийн музей уламжлал ёсоор хэлмэгдсэн иргэдийнхээ үр хүүхэд, ач, жич, гуч нарыг хүлээн авдаг уламжлалтай. Үндэсний түүхийн музей нь монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад хүртэл монголын эртний улс болон түүхэн олдворуудаар үзэсгэлн гаргадаг байна.