Улс төрийн шинжлэх ухаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Улс төрийн шинжлэх ухаан буюу улс төр судлал (грек. πολιτικός -нийгмийн, грек. πολίτης - иргэн, мөн грек. πόλις -хот; эртний грек. λόγος - сургааль, үг) - улс төрийн тухай буюу түүний үйл ажиллагаа, үйл явцууд болон улс төрийн тогтолцооны тухай шинжлэх ухаан юм. Өөр үгээр бол төрийн эрх мэдлийн талаарх харилцаа холбоотой хүмүүсийн үйл ажиллагаа төр, улс төрийн нийгмийн байгууллага, улс төрийн институцуудын төр, нийгэм, хүмүүс хоорондын харилцан уялдаагаар нийгмийн үйл зохих ажиллагааг хангадаг зарчмыг судалдаг шинжлэх ухаан юм.

Улс төр судлал эрхэлдэг хүнийг улс төр судлаач, улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн гэнэ.

Улс төрийн шинжлэх ухааны түүхийг үндсэн гурван хэсэгт хувааж авч үздэг. Үүнд:

  1. Философийн. Эртний ертөнцөд үүсч XIX зууны дунд үе хүртэл үргэлжилсэн. Аристотель бол улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгч; Алдарт уран илтгэгч Цицерон, Платон нар энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их зүйл хийсэн хүмүүс; Никколо Макиавелли бол Флоренц хотод (16-р зуун) амьдарч байсан Италийн эрдэмтэн бөгөөд орчин үеийн улс төрийн шинжлэх ухааныг сэргээсэн эрдэмтэн гэж тооцогддог.
  2. Эмпирик. XIX зууны дунд үеэс 1945 он хүртэл хугацааг хэлдэг. Улс төрийг шинжлэх ухааны аргаар судалж эхэлсэн. Түүний хөгжилд социологи асар их нөлөө үзүүлсэн. Марксист хөдөлгөөн гарч ирэв. 1920-1930-аад онд АНУ улс төрийн шинжлэх ухаан судлалын төв болсон. Боловсролын байгууллагуудад улс төрийн шинжлэх ухааны хичээл зааж эхэлсэн.
  3. Тусгал. 1945 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна. 1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор улс төр судлаачдын олон улсын коллоквиум хуралдаж, улс төрийн шинжлэх ухааны асуудлыг авч үзэж, улс төрийн шинжлэх ухааны сэдэв, объект, зорилтыг тодорхойлсон. Бүх улс орнууд улс төрийн шинжлэх ухааныг дээд боловсролын байгууллагуудад үзэж судлахыг зөвлөсөн байна.

Улс төрийн шинжлэх ухааныг боловсролын байгууллагад үзсэн түүх[засварлах | edit source]

14-р зууны сүүлчээс эхлэн улс төр нь эрдэм шинжилгээний хичээл болгож Европын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулж эхэлсэн. Үүнээс өмнө зөвхөн Аристотелийн улс төр судлалаар хязгаарлагдаж байсан.

Европ, Хойд Америкийн их дээд сургуулиудад улс төрийн шинжлэх ухааны ангиуд, тэр байтугай анхны тэнхимүүд гарч ирэв. 1857 онд Колумбын их сургуульд түүх, улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхим нээгдсэн (АНУ, 1857); Дараа нь Мадридад Ёс суртахуун, улс төрийн шинжлэх ухааны академи (Испани, 1861), Парист Улс төрийн шинжлэх ухааны чөлөөт сургууль (Франц, 1871), Колумбид Улс төрийн шинжлэх ухааны сургууль (АНУ, 1880), Улс судлалын нийгэмлэг нээгдэв Берлинд (Герман, 1883), Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль (Их Британи, 1895).

Улс төрийн шинжлэх ухааны судлагдахуун[засварлах | edit source]

Улс төрийн шинжлэх ухааны судлах үндсэн объект нь улс төрийн эрх мэдэл, түүний эрх зүйн тогтолцооны үндэс, түүний хууль ёсны үндэс суурийг тодорхойлох бөгөөд удирдлагын тогтвортой, оновчтой байдлыг хангах механизмыг үзэл бодлоос нь тодруулах явдал юм. Нэмж дурдахад улс төрийн шинжлэх ухааны судалгааны объект нь улс төр, нийгмийн улс төрийн амьдрал юм. Улс төрийн шинжлэх ухааны сэдэв нь улс төрийн эрх мэдлийн талаархи нийгмийн субъектуудын хоорондын харилцааны хэв маяг юм. Мэдээжийн хэрэг, эдгээр асуудлыг улс төрийн шинжлэх ухаан гадна философи, социологи, төр-эрх зүйн шинжлэх ухаан мөн судалдаг. Улс төрийн шинжлэх ухаан нь эдгээр салбаруудын бие даасан талуудыг нэгтгэн уяалдуулж судалдаг байна.

Олон эрдэмтдийн үзэж байгаагаар улс төрийн шинжлэх ухаан нь салбар дундын шинжлэх ухаан бөгөөд түүний сэдэв нь улс төрийн амьдралын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлага, хууль тогтоомж бөгөөд улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улс төрийн субъектуудыг оролцуулах улс төрийн ашиг сонирхол зэрэг бодит үйл явцыг тусгадаг байна. Гэвч үүнтэй зэрэгцэн олон эрдэмтэд "мөнхийн буюу байнгын" үнэн, улс төрийн хууль "өөрчлөгдөхгүй" гэсэн үндэслэл байхгүй гэсэн эсрэг байр суурьтай байдаг.