Уургийн бүтэц
Уургийн бүтэц гэдэг нь уургийн молекулын биомолекуляр бүтэц юм. Уургууд нь полимерууд буюу амин хүчлүүдийн хэлхээнээс тогтох полипепдидууд юм. 40-с доош тооны амин хүчлүүдээс тогтох хэлхээг (полимерийг) пептид, эсрэг бол (40-с дээш) уураг гэдэг. [1] Өөрийн биологийн үүргийг гүйцэтгэх боломжыг хангахын тулд уургууд нь ковалент бус (устөрөгчийн холбоо, ионы холбоо, Ван дер Ваальсийн хүч ба гидрофоб хэлхээ) холбооны (харилцан үйлчлэл) тооноос хамаарч мушгиран нэг эсвэл хэд хэдэн өвөрмөц орон зайн хэлбэрт (конформац) ордог. Уургийн бүтцийн молекул түвшинд ойлгохын тулд түүний 3D бүтцийг тодорхойлох шаардлагатай. Энэ нь бүтцийн биологийн шинжлэх ухаанд хамаарах бөгөөд рентген кристаллограф, NMR спектроскоп болон давхар туйлшралын интерферометр зэрэг арга техникийг уургийн бүтцийг тодорхойлоход ашигладаг.
Уургууд нь бүтцийн хувьд хэдэн арваас, хэдэн мянган амин хүчлээс тогтсон байдаг.[2] Физик хэмжээсийн хувьд уургууд нь нанохэмжээст хэсэгүүд бөгөөд тэдгээрийн хэмжээ 1–100 nm хооронд байдаг. Маш том агрегатууд нь уургийн дэд нэгжүүдээс тогтдог. Жишээ нь, мянга мянган актины молекулууд нэгдэн микрофиламинтийг үүсгэнэ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ H. Stephen Stoker (1 January 2015). Organic and Biological Chemistry. Cengage Learning. p. 371. ISBN 978-1-305-68645-8.
- ↑ Brocchieri L, Karlin S (2005-06-10). "Protein length in eukaryotic and prokaryotic proteomes". Nucleic Acids Research. 33 (10): 3390–3400. doi:10.1093/nar/gki615. PMC 1150220. PMID 15951512.