Jump to content

Хоакин Феникс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Феникс, Хоакин-с чиглүүлэгдэв)
Хоакин Феникс
Joaquin Phoenix
Хоакин Феникс 2005 онд
Хоакин Феникс 2005 онд
Бүтэн нэр Хоакин Рафаэль Боттом
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1974 оны 10 сарын 28
Төрсөн газар Сан-Хуан, Пуэрто-Рико, Америкийн Нэгдсэн Улс
Танил үе 1982—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, хөгжимчин
Гавьяа шагнал «Алтан бөмбөрцөг» (2006)
Вольпи кап (2012)

Хоакин Рафаэль Боттом (Англи: Joaquin Raphael Phoenix; 1974 оны аравдугаар сарын 28; Сан-Хуан) — Америкийн жүжигчин.

«Тэмдэг», «Гладиатороор» алдаршиж, «Оскарт» гурав («Гладиаторын» туслах, 2001; «Адтай хөгжимчиний» гол, 2006; «Тэр эмэгтэйн» гол[1], 2013) дэвшсэн. Инээдэм, мюзиклийн төрөлд «Адтай хөгжимчинөөр» «Алтан бөмбөрцөг» гардсан.

Тэр анх телевизийн бүтээлд ах Ривер Феникс, дүү Саммер Феникстэй хамт тоглож гараагаа эхлүүлж байсан юм. Ах — Ривер Феникс жүжигчин агсан; дүү — Саммер Феникс эмэгтэй жүжигчин.

Алдарт жүжигчин маань 2008 онд кино урлагаас гарч буйгаа мэдэгдэн шуугиан тарьж байсан юм. гэсэн ч хэсэг хугацаанд завсарласны дараа тэр 2012 онд "The Master" киногоороо эргэн ирэлт хийсэн ба одууд дундаас хамгийн мундаг эргэн ирэлт хийсэн хүмүүсийн нэгээр тооцогддог. 2013 онд тоглосон "Her" кино нь түүнд асар их нэр хүнд авчирсан ба 2016 оноос эхлэн тус кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчин Рүүни Маратай хайр сэтгэлийн холбоотой болсон юм.

Он Монголоор Эх хэлээр Дүр
1999 к 8 миллиметр 8MMМакс Калифорниа
2000 к Гладиатор GladiatorКоммод
2002 к Тэмдэг SignsМеррилл Хесс
2003 хк Ах дүү баавгай Brother Bearхоолой
2004 к «Руанда» буудал Hotel Rwandaсэтгүүлч Жек Даглиш
2005 к Адтай хөгжимчин Walk the LineЖонни Кэш
2007 к Нийцгүй зам Reservation RoadИтан Лирнер
2008 к Дурлалт хос Two LoversЛеонард
2012 к Их багш The MasterФредди Куэлл
2013 к Тэр эмэгтэй HerТеодор Туомбли

Тун удахгүй нээлтээ хийх шинэ кино

[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр "The Joker" кинонд гол дүрийг бүтээхээр сонгогдсон бөгөөд уг кино 2019 оны аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна. Тэр дүрдээ орохын тулд 30 гаруй кг жин хассан бөгөөд үргэлж уг дүрд тоглохыг хүсдэг байсан тухайгаа ярьсан билээ.

  1. "The Return of Joaquin Phoenix: Oscar Buzz for 'The Master'" (Англи хэлээр). The Daily Beast. 17 сентября 2012. Татаж авсан: 2014-1-23. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help)

Stub icon

Энэ жүжигчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.