Феррари GTC4Луссо
| Феррари | |
|---|---|
Феррари GTC4Луссо Женевийн авто үзэсгэлэн дээр, 2016 он | |
| GTC4Луссо | |
| Үйлдвэрлэсэн хугацаа: | 2016 оноос хойш |
| Ангилал: | Спорт автомашин |
| Их биеийн хэлбэр: | Комби купье |
| Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр: 3,9–6,3 литр (449–507 кВт) |
| Урт: | 4922 мм |
| Өргөн: | 1980 мм |
| Өндөр: | 1383 мм |
| Тэнхлэг хоорондын зай: | 2990 мм |
| Хоосон жин: | 1740–1790 кг |
| Өмнөх загвар: | Феррари FF |
| Дараах загвар: | байхгүй |
Феррари GTC4Луссо нь Италийн автомашин үйлдвэрлэгч Феррари компанийн үйлдвэрлэсэн Гран Турисмо загварын автомашин юм. Энэ тэргийг 2016 оны хоёрдугаар сарын 8-нд Женевийн авто үзэсгэлэн дээр нийтэд танилцуулсан.[1]
2016 оны хавар худалдаанд гарахдаа зөвхөн өмнөх загвар болох FF-д ашиглаж байсан 6,3 литрийн багтаамжтай салаа 12 цилиндр бүхий бензин хөдөлгүүртэй байв. Энэ нь 507 кВт (690 морины хүч) чадалтай хөдөлгүүр юм. Хамгийн дээд хурдыг Феррари 335 км/цаг гэж өгсөн байдаг ба 0-с 100 км/ц хүрэхэд ердөө л 3,4 сек хугацаа зарцуулах юм.[2]
2016 оны Парисын авто үзэсгэлэн дээр Феррари компани GTC4Луссо T загварыг нийтэд дэлгэн үзүүлэв. Энэ загвартаа 488 GTB ашиглаж байсан 3,8 литрийн битурбо-Ү8 хөдөлгүүрийг угсарчээ. Хөдөлгүүр нь 449 кВт (610 м.x.) чадалтай. Ү-12 цилиндрт хөдөлгүүртэй тэрэгнүүд нь дөрвөн дугуй хөтлөгчтэй бол, Ү-8 хөдөлгүүртэй загварыг зөвхөн арын тэнхлэг хөтлөгчтэйгээр санал болгож байна.[3]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ferrari.com: герман хэлний цахим хуудсан дахь Феррари GTC4Луссо-н мэдээлэл
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Bye bye FF, hello Ferrari GTC4Lusso, Top Gear: нийтлэгдсэн 2016-03-01, хандсан 2016-03-19
- ↑ Ferrari GTC4Lusso, specifications ferrari.com: хандсан 2016-03-19
- ↑ Biturbo-V8 für den Viersitzer (Memento 23. Арваннэгдүгээр сар 2016 цахим архивт), auto-motor-und-sport.de: нийтлэгдсэн 2016-09-22, хандсан 2016-09-23
|
Одооны загвар:
488 |
Калифорниа |
F12 |
GTC4Луссо |
ЛаФеррари
|