Феррари ЛаФеррари
Феррари | |
---|---|
Феррари ЛаФеррари Женевийн авто үзэсгэлэн дээр, 2013 он | |
ЛаФеррари | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2013 оноос хойш |
Ангилал: | Спорт автомашин |
Их биеийн хэлбэр: | Купье, родстер |
Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр: 6,3 литр (588 кВт) + цахилгаан мотор: 120 кВт |
Урт: | 4702 мм |
Өргөн: | 1992 мм |
Өндөр: | 1116 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2665 мм |
Хоосон жин: | 1430 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Феррари ЛаФеррари нь Италийн спорт загварын автомашин үйлдвэрлэгч Феррари компанийн супер спорт автомашин ба түүнийг 2013 оны гуравдугаар сарын 5-нд Женевийн автомашины үзэсгэлэн дээр шинэ шилдэг загварын тэрэг хэмээн танилцуулсан байна. Ферраригийн анхны эрлийз хөдөлгүүртэй цуврал загвар нь HY-KERS гэж Феррарид нэрлэгдэх ба энэ нь Формула-1-ийн KERS технологиос гаралтай юм. ЛаФерраригийн өмнөх үеийн загварт Феррари Энцог тооцдог байна. Нийт 708 кВт-ын (963 морины хүч) чадалтайгаараа Феррари маркийн хамгийн чадалтай хоёр суудалт автомашин юм.
Ерөнхий
[засварлах | кодоор засварлах]Энэ тэрэг нь Ферраригийн дизайны хэлтсээс гаргасан олон цуврал загварын үр дүн ба түүнийг МкЛарен P1 болон Порше 918 Спайдертэй адилтгаж болно.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Феррари ЛаФеррари
-
ЛаФеррари ар талаасаа
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ferrari.com: герман хэлний цахим хуудсан дахь Феррари ЛаФеррарийн мэдээлэл
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]
Одооны загвар:
488 |
Калифорниа |
F12 |
GTC4Луссо |
ЛаФеррари
|