Форд Торино

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Форд
Форд Торино Кобра Спортрүүф (1970)

Форд Торино Кобра Спортрүүф (1970)

Торино
Үйлдвэрлэсэн хугацаа: 1968–1976
Ангилал: Дунд ангилал
Их биеийн хэлбэр: Xоёр хаалгатай купье, хоёр хаалгатай кабриолет, хоёр хаалгатай лимузин, дөрвөн хаалгатай комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
5,8–7,5 литр
(113–151 кВт)
Урт: 5445–5670 мм
Өргөн: 2015 мм
Өндөр: 1335–1395 мм
Тэнхлэг хоорондын зай: 2895–2995 мм
Хоосон жин: ≈ 1600–1800 кг
Өмнөх загвар: Форд Файрлейн
Дараах загвар: Форд LTD II

Форд Торино нь 1968 оноос 1976 он хүртэл хойд америкийн зах зээлд зориулан гурван цувралаар үйлдвэрлэж байсан, АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компанийн дунд ангиллын автомашин юм. Үүний өндөр үнэтэй хувилбарууд нэг хэсэг хугацаанд Форд Гран Торино хэмээн нэрлэгдэж байв. Мөн хэсэг хугацаанд Форд спорт загвартай хувилбаруудыг худалдаанд гаргасны жишээнд Торино Кобра орох ба энэ тэрэг моторт спортын арга хэмжээнүүдэд тодорхой хэмжээгээр амжилт гаргаж байв. Энэ тэргийг АНУ-ын телевизийн цувралд ашигласны улмаас олны танил болсон байдаг.

Загварын түүх[засварлах | edit source]

Америкийн автомашины ангиллын стандартын дагуу Торино нь дунд ангилалд орно. Торино нь анхандаа дунд ангиллын загвар болох Форд Файрлейн загварын сайжруулсан хийц байсныг 1970-аад онд бие даасан загвар болгожээ. Загварын нэр „Торино“ нь италийн том хот Туринтай хамааралтай ба Хенри Форд II нь тус хотыг „Италийн Детройт“ гэж үздэг байв. Угтаа энэ нэрийг Форд Мустанг|Мустанг загварыг хөгжүүлж байх үед түүнийг ингэж нэрлэхээр бэлдэж байсан аж.

Эхний цуврал(1968–1969)[засварлах | edit source]

1968 онд Форд компани өөрийн дунд ангиллын загварууддаа нэгэн шинэ үеийг нэмснээ нийтэд танилцууллаа. Энэ тэрэг нь 1961 оноос эхлэн Файрлейн гэх нэрээр зах зээлд гарч байсан юм. 1968 оноос гарсан Файрлейн загвараа тоноглолтын хувьд ихээхэн хэмнэсэн хувилбарууд байв. Харин илүү тоноглогдсон өндөр үнэтэй загвараа Файрлейн Торино хэмээн нэрлэн худалдаанд гаргасан байна. Доторx техникийн хувьд Файрлейн болон Торино нь ихэнх эд анги нь ижил.

Хоёр дахь цуврал (1970–1971)[засварлах | edit source]

Торино бие даасан загвар болсон. 1970 оноос эхлэн шинэ их биетэй болсон ч ерөнхий дотоод эд анги нь хэвээр үлдэв.

Гурав дахь цуврал (1972–1976)[засварлах | edit source]

Гурав дахь цувралыг цоо шинээр зохион бүтээв. Өмнөх жилүүдэд үйлдвэрлэгдэж байсан загваруудаас ялгарах онцлог нь өөрийгөө тээх их биегүй, харин нэмэлт шассиг ашигласан байна. Энэ цувралын Торино нь том, хүнд, ерөнхий хэмжээснүүд бараг дээд ангилалд орохоор хэмжээтэй боловч, дотор талдаа одооны компакт тэрэгнээс нэг их хэтрэхгүй зай муутай загварууд байсан.

Алдар цуу[засварлах | edit source]

Хэдийгээр Muscle car-ууд нь өнөөдөр ихээхэн нэр хүндтэй боловч, Форд Торино нь нэлээд хожим олны мэддэг тэрэг болсон. Жишээ нь Шевролет Чевелле эсвэл Плимоут Род Раннер зэргийн тэрэгнүүдээс Торинотой ойролцоо тоноглолтой хувилбарууд нь бүр эрт үнэ өртгийн хувьд ч хамаагүй өндөр, нэр нь түгсэн тэрэгнүүд байв. Форд Мотор компанийн фэнүүдэд хүртэл Торино „мартагдсан“ загвар байсан юм. Өнөөдөр ч гэсэн Ториногоос илүү Мустангийг сонирхогчдын тоо нь хамаагүй илүү байдаг. Starsky & Hutch гэдэг телевизийн цуврал киногоор Торино олны танил болж эхэлсэн. Мөн түүнчлэн 2008 онд Клинт Иствүүдийн тоглосон Гран Торино кинонд америкийн орхигдсон байсан үнэт зүйлийн нэг Ториног бэлгэдэлээ болгон харуулсан байдаг.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Форд Торино – Викимедиа дуу дүрсний сан