Фотовольтаик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Автомашины зогсоолын талбайг ашигласан байдал
Газарт суурилуулсан фотовольтаик төхөөрөмж
Зогсоолын төлбөрийн автомат

Фотовольтаик гэдэг нэр томъёо нь гэрлийн энергийг шууд хувиргагчийг хэлэх ба ихэнхдээ нарны гэрлийг фото элементийн тусламжтайгаар цахилгаан энерги болгон хувиргана. 1958 оноос хойш сансрын тээвэрт хэрэглэсээр ирсэн. Орчин үед түүний хэрэглээ нь зөвхөн сансарт бус харин дэлхий дээр ихээр хэрэглэх болсон ба ихэвчлэн цахилгааны үүсгүүрээр ашиглахдаа ил задгай газар болон орон сууцны дээвэр, эсвэл зогсоолын төлбөрийн автомат, тооны машин зэрэгт суурилуулсан байдаг.

Фотовольтаик гэх үг нь грекийн "гэрэл" (φῶς, фос-гэрэл, харъяалахын тийн ялгалд: φωτός, фотос-гэрлийн) гэсэн үг болон цахилгаан хүчдэлийн нэгж вольтоос (Алессандро Вольтагийн нэр) уламжлан бий болсон нийлмэл үг юм. Фотовольтаик нь нарны эрчим хүчний нэгэн бүрдэл хэсэг нь юм.

2014 оны сүүлээр дэлхий даяар 177 ГВт чадалтай төхөөрөмжийг суурилуулсан нь жилдээ багцаагаар 200 ТВцаг үйлдвэрлэж байгаа дэлхийн цахилгааны нийт хэрэгцээний 1% орчмыг хангаж байна гэсэн үг юм.

Фотовольтаик нь нэг хэсэг хамгийн үнэтэй сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрт тооцогдож байсан бол өнөөдөр түүнийг бүрдүүлэгч эд хэсгийг өртөгийг маш ихээр бууруулж чадсан байна.[1]

Фотовольтаикийн түүх[засварлах | edit source]

Фотовольтаик нь гэрлийг шууд гүйдэл болгон хувиргах чадвартай тодорхой материал дээр суурилдаг. Фото цахилгаан эффектийг бүр 1839 онд францын физикч Александр Эдмонд Беккерель нээсэн байна. Энэ нь цааш судлагдан явсаар 1905 онд хэвлүүлсэн Альберт Эйнштейний бүтээл болох "Гэрлийн квантан онол"-оор ихэнх хэсгийг судалсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр 1923 онд Физикийн Нобелийн шагналыг хүртжээ. 1954 онд анхны цахиурын фото элементийг гарган авсан 6 хүртэл хувийн ашигт үйлийн коэффициенттэй ажиллаж байв. Ингээд 1955 онд анх удаа хэрэглээнд утсан харилцуурын цахилгааны тэжээлийг өсгөx зорилгоор ашигласан байна. Фото зургийн техникт фотовольтаик нь ихээр ашиглагдах ба түүнийг гэрэлтүүлгийн хэмжигчээр ашиглана.

1950-иад оны сүүлээс эхлэн фото элементийг хиймэл дагуулын техникт ашиглах болжээ. 1958 оны гуравдугаар сарын 17-нд хөөргөсөн Вангаурд 1 хиймэл дагуул нь анхны нарны фото элементийн ажиллагаа бүхий хиймэл дагуул байсан ба түүнийг 1964 он хүртэл ашигласан байна. 1960-1970-аад онуудад сансрын техникт зориулсан фотвольтаик төхөөрөмжүүдийн судалгаа эрчимтэй хөгжиж байсан бол дэлхий дээр ашиглах ашиглалтын судалгаа тийм урагштай байсангүй.[2]

Ном, сурах бичиг[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Фотовольтаик – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Фотовольтаик – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. Christian Breyer et al, Profitable climate change mitigation: The case of greenhouse gas emission reduction benefits enabled by solar photovoltaic systems. In: Renewable and Sustainable Energy Reviews 49, (2015), 610–628, 611, doi:10.1016/j.rser.2015.04.061.
  2. Vgl. Konrad Mertens, Photovoltaik. Lehrbuch zu Grundlagen, Technologie und Praxis, München 2015, S. 35-40.