Франц Фердинанд
Франц Фердина́нд (бүтнэр. Франц Фердина́нд Карл Лю́двиг Йо́зеф фон Эстеррайх-Эсте, герман. Franz Ferdinand von Österreich-Este; 1863 оны 12-р сарын 18-нд Австрийн эзэнт улсын жижиг Грац хотод төрсөн—1914 оны 6-р сарын 28-нд Сараево хотод буудуулж нас барсан) — Австрийн Их гүн бөгөөд 1896 оноос Австр-Унгарын хаан ширээг залгамжлагч.
Данило Иличийн уялдуулан зохицуулж байсан зургаан террорист (таван серб, нэг босни) бүлэглэлийн нэг болох Сербийн оюутан Гаврило Принцип түүнийг Сараевод буудан алсан юм. Франц Фердинандыг хөнөөсөн нь олон улсын хямралд түлхэц шалтаг болж дэлхийн нэгдүгээр дайн дэгдэхэд хүргэсэн байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Эзэн хаан Франц Иосефын дүү Архицог Карл Людвиг (1833-1896) болон Сицилийн гүнж Мария Аннунзиата (1843-1871) нарын ууган хүү.
1875 онд тэрээр Австри-Эсте шугамын төлөөлөгч мөн Модены гүн V Франческог 1896 онд нас барсны их хэмжээний хөрөнгө, д'Эсте цолыг өвлөн авсан бөгөөд Австри-Унгарын хаан ширээний залгамжлагч болжээ. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ тэд Франц Фердинандыг 1889 онд түүний авга ах Франц Жозефын цорын ганц хүү, угсаа залгамжлах хунтайж Рудольф амиа хорлосны дараа хаан ширээнд суухаар бэлтгэж эхэлсэн байна.
Ф.Фердинанд цэргийн боловсрол эзэмшсэн байна. 1893 онд тэрээр "Кайзерин Элизабет" хөлөг онгоцоор Австрали, Шинэ Зеланд, өнөөгийн Вануату, Соломоны арлууд, Шинэ Гвиней, өнөөгийн Индонези, Тайланд болон Японд айлчилж, дэлхийг тойрон урт удаан аялал хийжээ. Тэрээр цааш нь Ёкохама боомтоос «Empress of China» хөлөг онгоцоор Ванкувер орж Канадаар дамжин Европ руу буцаж ирсэн байна. Фердинанд 1895-1896 онд Вена хотод иргэж ирээд дэлхийг тойрон аялсан тухайгаа “Tagebuch meiner Reise um die Erde” хэмээх ном хэвлүүлсэн юм. 1898 онд Франц Фердинанд Австр-Унгарын Армийн дээд командлагч бөгөөд Эзэн хааны орлогчоор томилогдсон байна. Хаан түүнийг хааяа гадаадад өөрийн Элч төлөөлөгчөөрөө илгээдэг байсан.
Франц Фердинанд оросуудад дургуй байсан бөгөөд сербүүдэд бүүр ч дургүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр Сербитэй дайн хийхийг эрс эсэргүүцэж байсан бөгөөд түүний тууштай дэмжигч нь Австри-Унгарын армийн жанжин штабын дарга Франц Конрад фон Гётцендорф байжээ. Хаан ширээг залгамжлагч тэрээр ямар ч тохиолдолд дайн гарвал Оростой мөргөлдөхөд хүргэх нь гарцаагүй учраас дайнаас зайлсхийдэг байсан ажээ.
1914 оны 6-р сарын 28-нд генерал Оскар Потиорекийн урилгаар хаан ширээ залгамжлагч Франц Фердинанд Сербүүд Косовод ялагдсаны ойн баярт оролцохоор Сараево хотод иржээ. Энд түүнийг болон эхнэрийг Серб оюутан Гаврило Принцип буудан хоороожээ.
Шархадсан Фердинанд эхнэрийнхээ хамт амбан захирагчийн өргөөнд хүргэгджээ. София хэдхэн секундын дараа нас барж, Франц Фердинанд шархадснаас хойш 10 минутын дараа амьсгал хураажээ.
Франц Фердинанд Сербийн алан хядагчдын гарт амиа алдсан явдал нь Австри-Унгарын тал Сербийн эсрэг ультиматум зарлах шалтгаан болсон юм. Сербийг Орос дэмжиж байсан бөгөөд энэ нь Дэлхийн нэгдүгээр дайны эхлэх үндсэн гол шалтаг болсон гэж түүх судлаачид үздэг юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Франц Фердинанд 1900 онд чехийн угсаатан Софиа Хотектай гэрлээд охин 2 хүүтэй болжээ.
- Софиа (1901-1990)
- Максимилиан (1902-1962)
- Эрнст (1904-1954)