Френологи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Нүүр царай унших ухааныг Френологи гэж нэрлэдэг. Френологи гэдэг нь (эртний грек хэлнээс mind (хэлц үг) "оюун ухаан", λόγος (лого) "мэдлэг" гэсэн үгнээс гаралтай) нь сэтгэцийн шинж чанарыг урьдчилан таамаглахын тулд гавлын ясны овойлт товгорыг хэмждэг ухаан гэж үздэг. Френологийг өдгөө pseudoscience буюу хуурамч шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрдөг. Френологи гэдэг нь "pseudoscience" буюу шинжлэх ухааны өмнөх үеийн ойлголт бөгөөд гол санаа нь хүний зан чанар, авир төрх нь толгойн аль нэг хэсгийг хариуцдаг гэж үздэг. 1700-аад оны сүүл үеэр Германы физикч Франц Жозеф Галл френологийг үүсгэж хөгжүүлсэн юм.

Тархи бол оюун санааны эрхтэн бөгөөд тархины тодорхой хэсэг нутагшсан, тодорхой үүрэг эсвэл загварчлалтай гэсэн ойлголт дээр суурилдаг. Хэдийгээр эдгээр хоёр санаа нь бодит байдал дээр үндэс суурьтай боловч френологи нь шинжлэх ухаанаас хол зүйл юм. Гавлын ясны хэлбэрийг хэмжих нь хувийн шинж чанарыг урьдчилан таамаглах боломжтой гэсэн френологийн төв ойлголтыг эмпирик судалгаагаар үгүйсгэдэг. 1796 онд Германы эмч Франц Жозеф Галлын боловсруулсан энэхүү шинжлэх ухаан нь XIX зуунд, ялангуяа 1810-аас 1840 он хүртэл ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Британийн френологийн гол төв нь Эдинбург хот байсан бөгөөд 1820 онд Эдинбургийн Френологийн Нийгэмлэг байгуулагдсан юм.

Галлын үзсэнээр хүний тархи бусад амьтдын тархинаас илүү том хэмжээтэй байдаг нь ухаалаг байх үндэс нь болдог гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлж байв. Ялангуяа тэрээр гавлын ясны хэмжээ, хэлбэрээр тархины физик шинж онцлогуудыг харж болох юм гэжээ. Галл хэд хэдэн халаасны хулгайч залуусыг судлахад тэдний чихний дээр хэсэгт нь нийтлэг хавдар шиг зүйл байсан юм. Ийнхүү тэрээр гавлын ясны хэлбэр, ул мөр, товгор хэсэг нь хүний зан чанар, авир төрх, ур чадваруудтай холбоотой юм байна гэж дүгнэлт гаргасан билээ. Улмаар чихний дээр хэсэгтээ товгор эсвэл хавдар шиг зүйлтэй хүмүүс худлаа хэлдэг, хулгай хийдэг гэжээ. Френологийн сэтгэлгээ нь 19-р зууны сэтгэц, сэтгэл судлалд нөлөөтэй байв.

Уламжлал ёс заншил[засварлах | edit source]

Дэлхийн олон улс оронд нүүр царай унших уламжлал, туршлага байдаг.

Монголчууд

  • Өргөн магнайтай бол ухаантай, сайхан сэтгэлтэй,
  • Том урт, дэлбэгэр чихтэй бол буянтай,
  • Харц тогтуун бол ухаалаг,
  • Харц тогтворгүй бол итгэлгүй, хуурамч,
  • Нимгэн үл харагдам уруултай бол худалч гэх зэргээр шинждэг.

Одоо ч гэсэн Хятадын нүүр царай унших буюу шинжих ёс дэлхийд нэлээд алдартай.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Френологи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан