Jump to content

Фрэни Шнайдер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фрэни Шнайдер
Уулын цана
Төлөөлдөг улс:  Швейцар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрэни Шнайдер
Төрсөн огноо1964 оны 11 сарын 26
Төрсөн газарЭлм
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байрКалгари 1988Слалом
Алтан медаль – нэгдүгээр байрКалгари 1988Жайант Слалом
Алтан медаль – нэгдүгээр байрЛиллехаммер 1994Слалом
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЛиллехаммер 1994Холимог
Хүрэл медаль – гуравдугаар байрЛиллехаммер 1994Жайант Слалом
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрКранс Монтана 1987Жайант Слалом
Алтан медаль – нэгдүгээр байрВэйл 1989Жайант Слалом
Мөнгөн медаль – хоёрдугаар байрВэйл 1989Слалом
Мөнгөн медаль – хоёрдугаар байрВэйл 1989Холимог
Алтан медаль – нэгдүгээр байрСаалбах 1991Слалом
Хүрэл медаль – гуравдугаар байрСаалбах 1991Холимог

Фэрэна ("Фрэни") Шнайдер (Герман: Verena ("Vreni") Schneider, 1964 оны 11 сарын 26-нд Элмд төрсөн) нь Швейцарын уулын цаначин юм. Швейцарын хамгийн өндөр амжилт үзүүлсэн уулын цаначин тэрээр "Швейцарын зууны шилдэг эмэгтэй тамирчин"-аар шалгарсан билээ.

Тэрээр Уулын цанын дэлхийн цомд нийлбэр дүнгээр 3 удаа, слалом, жайант слаломын төрлөөр 11 удаа түрүүлснээс гадна 55 гараанд тэргүүлсэн нь Аннемари Мозер-Прөллийн дараа л орох амжилт юм. Түүнчлэн өвлийн олимпоос 3 алт, нийт 5, Дэлхийн АШТ-ээс 3 алт, нийт 6 медаль хүртсэн.

1988–89 оны улиралд Шнайдер дэлхийн цомын 14 гараанд тэргүүлсэн нь өдийг хүртэл эвдэгдээгүй байна.

1995 оны 4 сард, 11 амжилттай улирлыг үдсэнийхээ дараа тэр зодог тайлахаа зарласан. Өдгөө төрөлх Элм тосгондоо цана, сноубордын сургууль, мөн Гларуст спортын хэрэглэлийн дэлгүүр ажиллуулдаг.

 Commons: Vreni Schneider – Викимедиа зураг, бичлэг, дууны сан