Хажиддоржийн Чанцалдулам
Хажиддоржийн Чанцалдулам нь (* 1948 он- * 2021 оны Тавдугаар сарын 07) Монгол Улсын эмэгтэйчүүдийн их эмч, Эрүүл мэндийн салбарын шилдэг удирдагчдын нэг байсан юм.[1]
Намтар
[засварлах | кодоор засварлах]1948 онд Булган аймгийн Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн сум)-ын нутаг Гурван Эвэртэд эцэг Хажиддоржийн ууган охин болж төрсөн.
Төгссөн сургууль:
- 1958-1968 онд Булган аймгийн Хангал сумын бага сургууль, Булган аймгийн 10 жилийн дунд сургууль,
- 1968-1975 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч,
- 1980 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курс,
- 1984 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс,
- 1986 онд Нярайн эмгэг судлалын курс,
- 1994 онд Эрүүл мэндийн удирдлагын курс,
- 2004 онд Удирдлагын академи,
- Хамт олны удирдлагын курс, Чех, Филиппин, Вьетнам зэрэг улсууд, БНХАУ-ын Шанхай, Хөх хот, Монгол улсынхаа Архангай, Дорноговьд эмэгтэйчүүдийн өвчлөл, эмэгиэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэг, анагаах ухааны удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн.
Ажилласан байдал:
- 1975-1976 онд Дархан хотын Шарын гол тосгоны Уурхайн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч ба дотрын хэсгийн эрхлэгч эмч,
- 1976 оноос Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэгт Дотор болон Эх барих, Эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий эмчийг хавсран,
- Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт Амбулаторийн дотрын эмч, анхны өрхийн эмч,
- 1989-1990 онд ЭХНХГ-ын Эх нялхсын байцаагч, Боловсон хүчин,
- 1990-1993 онд ЭХНХГ-н Ерөнхий байцаагч,
- ЭМЯ-ны харьяа Бодлогын чанартай асуудал эрхэлсэн түшмэл,
- ЭМЯ-ны харьяа Эм био бэлдмэл хариуцсан улсын ерөнхий мэргэжилтэн,
- Монгол Улсын "Эмчилгээний Чанарын Хяналтын Мэргэжлийн Алба"-ны эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комисс болон эмнэлгийн хяналтын комиссын дарга, Эмчилгээний чанарын хяналтын байцаагчыг хавсран,
- 1993-1997 онд Булган аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст Эрүүл мэнд-Эм био бэлдмэл эрхэлсэн түшмэл,
- 1997-2004 онд Булган аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагч, Эм био бэлдмэлийн улсын байцаагчаар хавсран ажиллаж байгаад тэтгэвэрт гарч,
- 2004-2011 онд Булган аймгийн Хангал сумын Хүн эмнэлгийн эрхлэгч их эмч.
Х.Чанцалдулам эмч нь Хишиг-Өндөр сумын сум дундын Нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байх хугацаандаа эх, хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж, нас баралтын үзүүлэлтгүй болгож социалист хөдөлмөрийн уралдаанд тус эмнэлгээ Улсад 2-р байранд шалгаруулж Чехословак улсад амрах эрхийн бичгээр шагнагдаж байлаа.
Тэрээр ЭХНХГ-ын Эх нялхсын байцаагчаар ажиллаж эхлэх үедээ "Хүүхдийн сүүний газар, хүүхдийн нэмэгдэл хоол" сэдэвт аймаг дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, нярайн эмч нарын үзүүлэх сургуулийг өөрийн биеэр зохион байгуулж танилцуулан ЭХЯ-ны хүндэтгэлийг хүлээж, Мөнхөө сайдад сайшаагдаж байлаа.
Х.Чанцалдулам дарга нь МХГ-т Эм био бэлдмэл, Эмчилгээний чанарын хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй дүрэм журам, хууль тогтоомжыг гүйцэтгэхэд тогтмол хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөн ажиллаж иргэдээс ирэх гомдол, саналыг эрс бууруулан мэргэжлийн хяналтын салбарт хүндтэй байр суурийг олсон байна.
Мөн тэрээр сумынхаа хүн эмнэлгийг 2 давхар зориулалтын эмнэлэг болгон өргөтгөж, чийрэгжүүлэлтийн кабинет, эмийн сан, туслах аж ахуйг бий болгон хүн амын эрүүл мэндэд ихээхэн тус хүргэж байв.
Түүнийг Хангал сумын Хүн эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байх хугацаанд тус сумын хүн эмнэлэг "Эхийн эндэгдэлгүй хамт олон"-оор шалгарч байжээ.
Хуучнаар MAXH буюу одоогийн МАН-ын тэргүүний гишүүн байсан юм.
- 2007 оны МАХН-ын XXV их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2006 онд Төрийн дээд шагнал "Aлтан гадас" одон
- 2003 онд Xөдөлмөрийн хүндэт медаль
- Булган аймгийн Ажил мэргэжлийн аварга эмч /2 удаа/
- 1990 онд "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдэг
- Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын одон, тэмдгүүд болон Эрүүл мэндийн салбарын медалиуд, аймаг сумын бусад шагналуудаар шагнагдсан аж.