Jump to content

Хайдавын Төмөрбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хайдавын Төмөрбаатар (1951 оны 9 сарын 15-нд Улаанбаатарт төрж, 2020 оны 9 сард нас барсан) нь Монгол улсын гавьяат жүжигчин цолтой дуучин.

1968 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1974 онд ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. 1974 оноос Улсын Филармонийн "Баянмонгол", "Соёл-Эрдэнэ" чуулгад дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байв.

Оюутан ахуйдаа 1972 онд Киев хотод болсон оюутан, залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр эстрад урлагийг сонгосон Төмөрбаатар "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, "Сайн байна уу, Улаанбаатар минь", "Сэтгэлийн жигүүр" зэрэг олон хит дууг ард түмэндээ хүргэжээ. 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд БНАГУ-ын Дресден хотод болсон “Рок Шлагер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг хүртэж байв.

Аав Гонгорын Хайдав нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, ах Хайдавын Сэргэлэн нь хөгжмийн зохиолч. Охин дүү Хайдавын Алтансүх. Тэрбээр хүүдээ Баянмонгол, охиндоо Соёл-Эрдэнэ хэмээх нэр өгсөн.