Хайлмаг тос
Appearance
Хайлмаг тос (бас Хольсон тос) нь сүүний өрмийг хайлуулж хийсэн нэгэн зүйл идээ юм. Өрөм хайлуулж гурил хутган болгосон идээ. Хайлмаг хийхийг Монголчууд ихэнхдээ "хайлмаг хайлах" гэж хэлдэг.
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Монголчууд хайлмагийг ерөнхийд нь чихэртэй хайлмаг, чихэргүй хайлмаг гэж ангилдаг. Чихэртэй хайлмагийг дотор нь орц найрлагаас шалтгаалж нэлээд хэд ангилж нэрлэнэ.
Чихэртэй хайлмагны ангилал
[засварлах | кодоор засварлах]- Үзэмтэй хайлмаг
- Хатаасан жимстэй хайлмаг
- Ээзгийтэй хайлмаг
- Мойлтой хайлмаг
- Аньстай хайлмаг (Алирстай хайлмаг)
Хайлмагийн гурилаар ангилал
[засварлах | кодоор засварлах]- Мэхээртэй хайлмаг (Мэхээрийн гурил)
- Сульхиртай хайлмаг (Улаанбуудай болон сульхирын гурилын холимог)
- Арвайн гурилтай хайлмаг (Улаанбуудай болон арвайн гурилын холимог)
Хайлмагийн гурил орчин цагт
[засварлах | кодоор засварлах]- Маалингын гурилтай хайлмаг
- Бүйлсний гурилтай хайлмаг
- Самрын гурилтай хайлмаг гэх мэт.
Орц найрлага
[засварлах | кодоор засварлах]Хэрэглэх түүхий эд:
[засварлах | кодоор засварлах]- Өрөм
- Ус (Өрөмний хэмжээнээс шалтгаалж хоёр амны халбагаас тал аяга хүртэл)
- Гурил (цавуулагтай, цавуулаггүй дурын гурил)
- Элсэн чихэр (бор эсвэл цагаан зэрэг дурын элсэн чихэр)
- Жимс (үзэм болон дурын хатаасан жимс)
Хэрэглэх зүйлс:
[засварлах | кодоор засварлах]- Ёроол зурагдахааргүй, зузаан ханатай сав
- Хусуур, хутгуур (зэс, гуулин хусуураас гадна модон хутгуур маш тохиромжтой)
- Хоолны халбага эсвэл амны том халбага
- Тагтай сав эсвэл гүц
- Таваг
Хийх арга
[засварлах | кодоор засварлах]Хайлмаг хайлах буюу хайлмаг хийх дараалал:
- Савны ёроолд хоёр амны халбага ч юмуу, багахан ус хийгээд өрмөө хийж хайлуулна.
- Хайлсан өрөм дээр гурил хийж зөөлөн гал дээр 3 минут орчим хутгаж буцалгана.
- Хутгаж байхдаа элсэн чихэр, үзэм нэмж хийгээд хутгана.
- Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болохтой зэрэгцэж шар тос тунарч эхэлнэ.
- Шар тосыг халбагаар зөөлөн хамаад гүцэндээ хийнэ.
- Шар тосыг хамж байхдаа галыг улам зөөллөж байгаад унтраана.
- Шар тосыг хамж дуусаад бэлэн болсон хайлмагаа таваглаад хөргөж иднэ.