Jump to content

Хайнц Гудериан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хайнц Гудериан

Хайнц Вильхельм Гудериан (Герман: Heinz Wilhelm Guderian, 1888 оны 6 сарын 17 – 1954 оны 5 сарын 14) нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы Армийн генерал, цэргийн онолч, шинэчлэгч юм. Германы панцер хүчин нь түүний бүтээлүүд, ялангуяа Ахтунг – Панцер!-т үндэслэж бий болж, хөгжсөн билээ. Тэрээр Панцер Корпусын командлагч, Панцер Армийн командлагч, Зэвсэгт Хүчний зааварлагч-генерал, Армийн Штабын даргаар (Chef des Generalstabs des Heeres) ажиллаж байв. Гудериан 1940 оны 7 сард генерал (General der Panzertruppe) цол хүртэж, хожим хурандаа генерал буюу Генералоберст болжээ. Тэрээр мөн Германы Ерөнхий Штабын даргын албыг хашиж байлаа.

Германы Эзэнт гүрний Баруун Пруссын Кулм (одоо Хелмно нэртэй Польшийн хот) хотод Фридрих болон Клара нарын хүү болж төржээ. Түүний эцэг болон өвөө нь Пруссын офицер байсан тул цэргийн амьдрал дунд өссөн. 1903 онд тэр цэргийн сургуульд элсжээ. Сайн сурагч байсан ч сүүлийн шалгалтандаа унасан гэдэг. 1907 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эцгийнх нь удирдлага дор байсан Хановер хотын 10 дугаар хөнгөн явах цэргийн батальонд (Hannoversche Jäger-Bataillon) элсэв. 1908 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бага дэслэгч болж, 1906 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цолны эрхээ хүлээн авсан аж. Хайнц Гудериан 1913 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Маргарет Гёрнетэй гэрлэж Хайнц Гунтер, Хайну Курт хэмээх 2 хүүтэй болжээ.

Дэлхийн нэгдүгээр дайн ба амьдрал

[засварлах | кодоор засварлах]
  • Гудериан Баруун Пруссын(west prussia) Кулм хотод Фридрих болон Клара нарын хүү болж төржээ.Түүний эцэг,өвөө нь Пруссын офицер байсан тул цэргүүдээр хүрээлэгдэн өсөв.1903 онд тэр гэрээ орхиж цэргийн сургуульд элсжээ.Сайн сурагч байсан ч сүүлийн шалгалтандаа унасан байна.1907 оны 2 сарын 28нд эцгийнх нь удирдлаган дор байсан 10 дугаар Хановерийн хөнгөн явах цэргийн батальонд(Hannoversche Jäger-Bataillon Nr. 10) оржээ.Тэрээр 1908 оны 1 сарын 27нд 2-р дэслэгч болж, 1906 оны 6-р сарын 22-ны өдөр патентаа хүлээн авав.1913 оны 10 сарын 1нд Маргарет Гёрнетэй гэрлэж хоёр хүү төрүүлэв.Хайнц Гунтер(1914-2004) ба Курт(1918-1984).
  • Дэлхийн 1р дайн эхлэхэд Гудериан харилцаа холбооны офицер ба радио станцын командлагчаар ажиллаж байв.1914 оны 11р сард 1р дэслэгч болов.1915 оны 5 сараас 1916 оны 1 сарын хооронд Гудериан 4р армийн дохионы тагнуулыг хариуцаж байв.Энэ үед тэр Вердуний тулаанд оролцож 1915 оны 11 сарын 15нд ахмад цол хүртжээ.Дараа нь 14-р явган цэргийн дэглэмийн хоёрдугаар батальоны командлагч болохоос өмнө 4-р явган цэргийн дивизэд илгээгджээ.918 оны 2-р сарын 28-нд Гудериан Жанжин штабын корпуст томилогдов. Гудериан эзлэгдсэн Италид үйл ажиллагааны офицероор дайныг дуусгасан. Тэрээр Германы эзэнт гүрэн тэмцлээ үргэлжлүүлэх ёстой байсан гэж үзэн 1918 онд эвлэрлийн гэрээ байгуулсантай санал нийлэхгүй байв.

Дэлхийн хоёрдугаар дайн

[засварлах | кодоор засварлах]

Хайнц Вильгельм Гудериан 1939 онд Польш руу довтлох үеэр Нацистын Германы 19 дүгээр моторт корпусыг удирдаж, 1939 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 дүгээр зэргийн Төмөр загалмай, 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Рыцарийн загалмай одонгоор шагнагджээ. Польшийг эзлэх ажиллагааны үеэр Герман, Зөвлөлтийн цэргүүдийн уулзалт Брест-на-Буг хотод болж, хамтарсан парад хийж байжээ. (Ердөө 2 жил хүрэхгүй хугацааны дараа холбоотнууд дайсан болохоо мэдээгүй) Францыг довтлох үеэр Х.Гудерианы 19 дүгээр корпус (1, 2, 10 дугаар танкийн дивиз ба Гроссдейчландын моторжуулсан дивиз) Эвальд фон Клейстийн удирдлага дор Панзерын бүлгийн нэг хэсэг байв. Тэрээр “Блицкриг” тактикийг тулалдаанд ихэвчлэн ашигладаг байсан ч Ерөнхий командын заавартай тэр бүр уялдуулдаггүй байжээ. Танкуудаа урагшлуулж, дайсны харилцаа холбоог тасалж, штабыг бүхэлд нь эзлэн авснаар (жишээлбэл Германы цэргүүд Меуз голын баруун эрэгт хэвээр байна гэж гэж итгэсэн францчууд) Францын цэргийн ангиудын командлалын хяналт суларч, байхгүй болсон. Энэхүү тактик түүнд асар их нэр хүнд авчирчээ. Довтолгооны оргил үед буюу 1940 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүлгийн командлагч Эвальд фон Клейст тушаал дагаагүй хэмээн Х.Гудерианыг корпусын командлагчаас түр хугацаагаар чөлөөлсөн боловч Францын кампанит ажлын дараа тэрээр 1940 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хурандаа генерал цол хүртсэн юм. Удалгүй 1940 оны 11 дүгээр сард 2 дугаар танкийн бүлгийн командлагч болов.

Дэлхийн хоёрдугаар дайны Оросын фронтод

[засварлах | кодоор засварлах]

Түүний удирдсан армийн бүлгийн төвийн нэг хэсэг болох 2 дугаар танкийн бүлэг Брестийг хойд болон өмнөд хэсгээс бүслэн авав. 1941 оны зун Улаан армийн эсрэг тулалдаанд “Блицкриг” тактикийг хэрэгжүүлж гайхалтай амжилтанд хүрсэн. Германы цэргүүд танкийн саадыг үл тоон дайрч, хурдацтай урагшилж, 1941 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Минск, мөн оны 7 дугаар сарын 28-ны өдөр Смоленскийг эзлэн авав. Улаан армийн баруун фронт ялагдал хүлээв. 1941 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хайнц Гудерианыг “Рыцарийн загалмай” одонгоор шагнажээ. Энэ үед А.Гитлер довтолгооны ерөнхий төлөвлөгөөг өөрчлөхөөр шийдэж, Москва руу хурдацтай давшихын оронд Х.Гудерианы танкуудыг өмнөд хэсэгт Киев руу давших тушаал өгчээ. (Армийн бүлгийн төвийн өөр бүлэг болох Герман Готын 3 дугаар танкийн бүлгийг Ленинград руу давших зорилгоор Хойд армийн бүлэгт шилжүүлсэн) Тушаалын дагуу 1941 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х.Гудерианы 2 дугаар танкийн бүлэг урд зүг рүү давшиж, Зөвлөлтийн Брянскийн фронтын цэргүүд Рославль-Новозыбковын ажиллагааны үеэр 2 дугаар Панзерын бүлэглэлийг жигүүрийн довтолгоогоор няцаах дөхсөн ч Х.Гудериан байлдааны үндсэн даалгавраа үргэлжлүүлсээр хэсэгчлэн Зөвлөлтйн довтолгоог зогсоож чаджээ. 1941 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2 дугаар танкийн бүлгийн ангиуд Киевээс зүүн тийш, Эвальд фон Клейстийн удирдлага дор Өмнөд армийн бүлгийн 1 дүгээр танкийн армитай нийлэв. Ийнхүү үүний үр дүнд Улаан армийн баруун өмнөд фронт бүхэлдээ германчуудын нэрлэснээр "Киевийн тогоо"-нд оров. Үүний зэрэгцээ, Москвагийн чиглэлд цохилтын танкийн ангиудыг өөрчилсний улмаас Зөвлөлтийн нийслэл рүү довтлох нь удааширсан ба хожим “Барбаросса” ажиллагаа бүхэлдээ бүтэлгүйтсэн шалтгаануудын нэг болсон байна. (дайны дараа Х.Гудериан энэ талаар хэлж байсан) Москва руу довтолгоо эхэлсний дараа 2 дугаар танкийн бүлэг (1941 оны 10 дугаарр сарын 06-ны өдөр 2 дугаар танкийн арми гэж нэрлэсэн) өмнөд жигүүрт давшиж, 1941 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орел, 8 хоногийн дараа Мценскийг эзэлжээ. Гэсэн ч германчууд Тулаг авах боломжгүй байж. 1941 оны 11 дүгээр сарын эцсээр түүний удирдсан ангиуд Кашира, Зарайскт хүрч, Рязаньд тулж ирсэн ч удалгүй Зөвлөлтийн армийн сөрөг довтолгоо амжилттай болж цохигдон ухарчээ. 1941 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х.Гудериан фронтоос Фюрерийн төв байр руу онгоцоор нисч очоод А.Гитлерт нөхцөл байдлын талаар биечлэн мэдэгдсэн ба А.Гитлерээс ухрахгүй ёсгүй гэсэн тушаал авсан. Тэр 1941 оны 12 дугаар сарын 21-ний өдөр фронтод буцаж ирэхэд Германы цэргүүдйн ухрах ажиллагаа аль хэдийн эхэлсэн байсан бөгөөд тухайн нөхцөлд үүнийг зогсоох ямар ч боломжгүй гэдгийг мэдсэн байна. Энэхүү үйл явдлын дараа Х.Гудерианыг албан тушаал ахихыг нь байнга эсэргүүцэж байсан армийн бүлгийн төвийн томилогдсон командлагч хээрийн маршал фон Ханс Гюнтер фон Клюгетэй санал зөрөлдөн үүний улмаас (аюултай байрлалаас танкуудаа зайлуулсан ч танкууд нь их хэмжээний хохирол амссан) Х.Гудерианыг 1941 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Панзерын тушаалаас чөлөөлсөн юм. Тэрээр 1941 оны сүүлээр Дээд командлалын нөөцөд илгээгдэж, 1942 оны 01 дүгээр сард 3 дугаар армийн Берлинд байрлах корпусын штабын хэлтэст томилогдов. Хайнц Гудерианыг 1943 оны 02 дугаар сарын 20-ны өдөр (Сталинградын дараа) Винница дахь Фюрерийн төв байранд дуудаж, А.Гитлертэй уулзаны дараа 1943 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуягт танкийн ангиудыг шинэчлэх үүрэг бүхий хуягт хүчний ахлахын албан тушаалд томилов. Тэрээр Зэвсэглэл, хангамжийн сайд Альберт Спиртэй уулзаж, зөвшилцөн богино хугацаанд танкийн тоог эрс нэмэгдүүлсэн. Танкны загварт олон өөрчлөлтийг тэрээр өөрийн биеэр хийсэн байна. 1943 оны 5 дугаар сарын 03-ны өдөр "Цитадель" ажиллагааны төлөвлөгөөг хянан хэлэлцэх хурлын үеэр Х.Гудериан фельдмаршал Ханс Гюнтер фон Клюгег тулаанд уриалав.[15] 1941 онд Х.Гудерианыг командлалаас огцруулахад оролцсон тул түүний дургүйг хүргэсэн аж. Сүүлд Хайнц Гудериан "Цэргийн дурсамж" номондоо тулааныг фельдмаршал фон Клюге санаачилсан боловч А.Гитлерийн эсэргүүцлийн улмаас хэзээ ч болоогүй гэж бичсан байдаг. Тэрээр 1944 оны 7 дугаар сард А.Гитлерийн амь насанд халдах оролдлого бүтэлгүйтсэний дараа Армийн жанжин штабын дарга болжээ. 1945 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А.Гитлер түүнтэй танкийн байлдааны ангиудын удирдлагад хөндлөнгөөс оролцсон хэмээн маргалдсан бөгөөд удалгүй Х.Гудерианыг албан тушаалаас нь чөлөөлөв.

Хайнц Вильхельм Гудериан 1945 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Австри Улсын Тироль мужид Америкийн цэргүүдэд олзлогдсон аж.1946 онд Хайнц Гудерианыг Аллендорф, дараа нь Нойштадтын шоронд хорьж, 1948 оны 6 дугаар сард сулласан. Тэрээр 1950-иад онд Баруун Германд тус улсын зэвсэгт хүчнийг сэргээн босгоход цэргийн зөвлөхөөр ажиллаж, 1951 онд "Цэргийн дурсамж" хэмээх дурсамжийн номоо хэвлүүлсэн аж. Хайнц Вильгельм Гудериан 1951 онд элэгний хатуурлаар оношлогдон удтал өвдөж байгаад 1954 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 65 насандаа Баруун Германы Бавари мужийн өмнөд хэсгийн Фюссен хотын ойролцоох Швангау хотод нас барж, түүний шарилыг Хилдешхаймер Страссе дахь оршуулгын газарт оршуулжээ.

Эхнэр-Маргарет Герне 1893 онд төрж 1972 онд нас барсан. Том хүү-Хайнц Гюнтер Фриц Эрнст Гудериан 1914 онд төрсөн. Германы офицер, Дэлхийн 2 дугаар дайнд оролцогч, Рыцарийн загалмайн одонт. Бундесверийн хуягт цэргийн байцаагчаар ажилласан. 1956 онд Германы Бундесверт дэд хурандаа цолтой алба хааж эхэлсэн бөгөөд 1958 онд 3 дугаар танкийн батальон (панзербатальон-3), дараа нь 174, 14 дүгээр танкийн бригадын (панзербригад-14) командлагч болжээ. 1967 онд тэрээр аавынхаа адил танкийн цэргийн байцаагч (германаар Inspekteur der Panzertruppen) болжээ. 1972 онд хошууч генерал цолоор шагнагджээ. 1974 онд тэтгэвэртээ гарсан ба 2004 онд Бонн хотод нас барсан. 1994 онд Хайнц Гюнтер Гудериан 116 дугаар танкийн дивизийн тухай дурсамж бичжээ. Бага хүү-Курт Бернхард Георг Гудериан 1918 онд төрсөн. Дэлхийн 2 дугаар дайнд оролцсон. Дайны дараа тэр эхнэрийнхээ хамт Америкийн Нэгдсэн Улс руу явжээ. Курт Гудерианы хүү Клаус Гудериан (1960 онд төрсөн) Америкийн Нэгдсэн Улсын Вест Пойнт цэргийн академийг төгсөөд армид алба хааж, “Цөлийн шуурга” ажиллагаанд оролцож, бригадын генерал цол хүртэж байв. Тэр 2005 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд Аляск мужид амьдардаг. Клаус Гудериан найман хүүхэдтэй аж.

Дайны гэмт хэрэгтэн

[засварлах | кодоор засварлах]

1945 оны Германы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюрнбергийн шүүх хуралдаанд зөвхөн гэрчээр оролцжээ. Зөвлөлтийн тал түүнийг дайны гэмт хэрэгт буруутгахыг хүссэн ч холбоотнууд зөвшөөрөөгүй юм. Учир нь 1941 оны олзлогдсон Улаан армийн цэргүүдийг цаазалсан ба Хайнц Гудерианы тухайн олзны цэргүүдийг цаазлахыг тушаасан тушаал олдоогүй. Гэсэн ч зөвлөлтийн цаазлуулсан цэргүүдийн талаар мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байсан юм. Тэрээр энэ талаар мэдэж байгаагаа үгүйсгээгүй бөгөөд Улаан армийн цэргүүд Германы олзны танкчдыг буудсаны төлөөх “өшөө авалт” байсан гэж тайлбарласан байдаг. Мөн германы цэргүүдийн дурьдгал болон Зөвлөлтийн цэргүүдийн дурьтгал дурсамжид Гудерианы удирдсан цэргүүд дайны эхний жилд оросын олзлогдсон цэргүүдийг үйл олноор ямар нэг шалтаггүйгээр цаазалж байсныг удаа дараа дурдсан байдаг. Үүнийг Гудериан СС-ийн цэргүүдийн хийсэн гэмт үйлдэл гэж хэлсэн байдаг. Гэтэл Гудерианы удирдсан танкийн 2-р бүлгийн фронтын тэргүүн эгнээнд СС-ийн цэргийн хүч байгаагүй болох нь баримтаар нотлогдсон байна.