Jump to content

Халимагийн морьт корпус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд тулалдаж байсан сайн дурын үндсэн дээр халимагуудаас бүрдүүлэн байгуулсан морь цэргийн корпус юм. Энэ корпусыг германы генерал Долл захирч байсан бөгөөд Зөвлөлтийн Улаан Армийн эсрэг Халимагийн тал, Украин, Беларусь болон Польшид тулалдаж байжээ. Мөн Варшавын бослогыг дарахад оролцсон бөгөөд Польшийн партизанууд болон Балканд югoславын партизануудын эсрэг тулалдаж байсан байна.

Халимаг офицерүүд тактикийн хичээл дээр
Халимаг цэргүүд

Корпусын бүтэц, зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Халимагийн корпус нь 1942 онд дараах зохион байгуулалтт бүхий бүтэцтэй байжээ.

  • 1-р батальон 1st Battalion
  • 2-р батальон
  • 3-р батальон
  • 4-р батальон
  • 5-р батальон гэсэн 5 батальонтой байсан ба батальон нь 5 эскадроноос бүрддэг байсан байна. Энэ үед тус корпуст нийтдээ 5000 орчим цэрэг, офицер бүхий бие бүрэлдэхүүнтэй байсан байна.

Халимагийн морьт корпус нь Германы Вермахтын бие даасан холбоотоны хүч гэж албан ёсоор тооцогдож байсан ба корпусын удиирдлагын бүх албан тушаал дээр халимагууд байснаараа онцлог. Офицеруудын ихэнхи нь зөвлөлтийн армид алба хаасан цэргийн туршлага бүхий халимагууд байжээ. Герман офицерууд нь голлон туслах албан тушаал болон аж ахуйн албанд байсан байна.

Халимагийн корпус нь голлон Азовын тэнгисийн орчмын нутагт Нацистын аримтай хамтран түүний ар талын шугам дээр тулалдаж байсан. 1942 оны сүүлээр амьд үлдсэн халимагийн мрин цэргүүд нь өөрсдийн гэрийн бүлээ дагуулан германы армитай хамт ухарсан байна. 2000 орчим нь Польш, Силезид 1500 нь Загреб, Хорватын нутагт шилжүүлэн партизануудын эсрэг тулалдуулахаар өөрчлөн зохион байгуулагдаж тулалджээ. Дайны дараа АНУ, Английн холбоотны хүчин амьд үлдсэн халимаг цэрэг, тэдгээрийн гэр бүлийг зөвлөлтийн талд хүчээр шилжүүлэн өгсөн байна.