Jump to content

Ханноверийн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ханноверийн хаант улс
Königreich Hannover (Герман)
1814–1866
Ханноверийн хаант улс улсын далбаа
Дээд: Далбаа (1814–1837);
Хааны далбаа (1837–1866)
Доод: Далбаа (1837–1866)
Ханноверийн хаант улс улсын Сүлд
Сүлд
Уриа: Suscipere et Finire
"Хийж гүйцэтгэж, дуусгах"
Төрийн дуулал: Heil dir, Hannover
"Ханновер, танд мэнд хүргэе"
Ханноверийн хаант улс 1815 онд
Ханноверийн хаант улс 1815 онд
ТөлөвГерманы Холбооны улс, Их Британи, Ирландын Нэгдсэн Хаант Улстай хувийн холбоотой (1814–1837)
НийслэлХанновер
Нийтлэг хэлГерман
Баруун Доод Герман
Шашин
Протестантизм (голдуу Лютеран,[1] гэхдээ мөн Кальвинизм), Католик
Төр засагҮндсэн хуульт хаант засаг
Хаан 
• 1814–1820
III Жорж
• 1820–1830
IV Жорж
• 1830–1837
IV Уильям
• 1837–1851
Эрнст Август
• 1851–1866
V Жорж
Хууль тогтоох байгууллагаХанноверийн хаант улсын хурал
Түүх 
10 сарын 12, 1814
3 сарын 13, 1848
6 сарын 14, 1866
8 сарын 23, 1866
• Прусс нэгтгэсэн
9 сарын 20, 1866
Мөнгөний нэгжХанноверийн талер
(1814–1857)
Ханноверийн холбооны талер
(1857–1866)
Өмнө нь
Дараа нь
Ханноверийн сонгогч
Вестфалийн хаант улс
Ханновер муж
ӨнөөдөрГерман
1857 оны 100 талерын дэвсгэрт

Ханноверийн хаант улс (Герман: Königreich Hannover) нь Брауншвайг-Люнебургийн Вант Улсын залгамж улс болон 1814 онд Венийн конгрессын дараа байгуулагдсан хант улс юм. Их Британи ба Ханноверийн холбоо нь Ханноверийн Хаант Улс, Их Британи ба Ирландын Нэгдсэн Хаант Улсаас бүрдэж байсан бөгөөд IV Вилхелм 1837 онд нас барах хүртлээ энэ холбооны хан байв. Шинэ хаан Эрнст Август 1833 оны ардчилсан үндсэн хуулийг дахин цуцалсан тэр нэгэн жил улс төрийн томоохон хувьсгалуудын нэг болох Гөттингений долоогийн жагсаалыг эхлүүлэв.

1866 онд дайнд Ханновер Австрийн талд орж байлдан, ялагдав. Ингээд Пруссийн нэгтгэх бодлогын хүрээнд Ханноверийн Хаант Улсыг Ханновер муж болгон улсдаа гишүүнчлэн авчээ.

1946 онд Ханновер мужийг дахин байгуулагдав. Тун удалгүй хөрш зэргэлдээх жижиг улсууд болох Брауншвайг, Олденбург ба Шаумбург-Липпетэй нэгдэн шинэ муж улс болох Доод Саксоныг байгуулсан бөгөөд энэхүү шинэ байгуулагдсан муж улсын нийслэлээр Ханновер хотыг, улсын сүлдийг нь мөн Ханновер Хаант Улсаас авсан байдаг.

Байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]

1814 оны аравдугаар сарын 12-нд Венийн конгресс дээр Наполеоны улсаас задарсан Брауншвайг-Люнебургийн Вант Улс нь бие даасан Ханноверийн Хаант Улс байгуулснаа мэдэгдэв. Англи дахь Ханноверийн кабинетын сайд Эрнст фон Мюнстерийн хэлэлцээр хийх ур чадварын ачаар Венийн конгресс дээр нутаг дэвсгэрээ зааглан авч чаджээ. Ханноверийн Хаант Улсад Лингений Гүнт Улс, Аренберг-Меппений Херцогт Улс, Бентхаймын Гүнт Улс, Хилдесхаймын Вант Улс, Гослар хот, Доод Айхсфэлдийн хэсэг болон Дорнод Фрийсландын Вант Улсыг нутаг дэвсгэрийг хуваарилав.

Их Британитай хувийн холбоог байгуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

1714 оноос хойш Курханновер ба Их Британийн хооронд хувийн холбоо байсан ба энэ нь 1837 оныг хүртэл үргэлжилсэн юм. Ханноверийн ордны ашиг сонирхлыг засгийн газарт сайдаар ажиллах гүн Эрнст фон Мюнстер төлөөлөх бөгөөд тэрбээр Их Британи Ханноверийг Пруссээс бие даасан байдалтай байлгах гэсэн бодлогыг ойлгон, тэрхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.

III Георг ханы бага хүү Адольф Фредерик нь 1816 оны аравдугаар сарын 24-нд Ханновер луу ерөнхий захирагчаар ажиллахаар ирэв. Ханноверийн Хаант Улсын зөвхөн парламентын чуулган дахь зөвлөхүүдийн саналыг тусгасан үндсэн хуулийг 1819 онд нэвтрүүлэв.[2] Парламентаар тэгш эрх мэдэл бүхий хоёр танхимаас бүрдсэн зэргэмжит чуулгантай байхаар Ханноверийн Хаант Улсаас тогтоов.

Улс төр ба засаг захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Сүлд ба бэлгэдэл

[засварлах | кодоор засварлах]

Ханноверийн Хаант Улсын төрийн сүлд нь нэг үндсэн ба нэг зүрхэн бамбай бүхий төвийн бамбайнаас бүрдэнэ. Дөрвөлжилсөн сүлдний (үндсэн бамбай) эхний ба дөрөвдүгээр талбарт улаан дэвсгэр дээр нэгнийхээ дээгүүр харайх, хөх өнгөтэй хэлээ гаргасан гурван ирвэсийг дүрсэлсэн бол хоёр дахь талбарт шар дэвсгэр өнгөн дээр дотор гаднагүй сараана цэцгээр чимэглэсэн давхар улаан хүрээн дотор мөн л хөх өнгийн хэлээ гаргасан хөх эмжээртэй арсланг, гурав дахь талбайд нь хөх өнгийн дэвсгэр дээр мөнгөлөг утас бүхий алтан шараар Давидын босоо ятгыг дүрсэлсэн байна.

 Commons: Ханноверийн Хаант Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. В. Фриззел, Роберт (2007). Independent Immigrants: A Settlement of Hanoverian Germans in Western Missouri. Миссуригийн Их Сургуулийн Хэвлэл. х. 65. ISBN 9780826266095. Ханноверийн Евангелийн Лютеран сүм, хаант улсын албан ёсны сүм
  2. Text der Verfassung von 1819.
  3. Colton, J. H. "National Flags". J. H. Colton. Татаж авсан: 18 May 2014.
  4. Johnson, Alvin Jewett. "Johnson's New Chart of National Emblems". Alvin Jewett Johnson. Татаж авсан: 18 May 2014.