Jump to content

Ханноверийн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ханноферийн Хант Улс-с чиглүүлэгдэв)
Ханноферийн Хант Улс
Герман: Königreich Hannover
Төрийн сүлд Төрийн далбаа
Ханноферийн Хант Улсын сүлд Ханноферийн Хант Улсын далбаа
Нийслэл Ханнофер
Засаглалын хэлбэр Эзэнт улс
Сүүлчийн эзэн Георг V
Ноёрхогч овог Ханнофер овог (Вэлфчүүд)
Оршин тогтносон 1814–1866 он
Хүн ам 1.360.392 хүн (1816 он)
1.927.800 хүн (1865 он)
Үүссэн Брауншвайг-Люнебургийн Вант Улс
Дараах Ханнофер аймаг (Прусс)
Газрын зураг
Германы дайн өмнөх Ханноферийн Хант Улс

Ханноферийн Хант Улс (Герман: Königreich Hannover) нь Брауншвайг-Люнебургийн Вант Улсын залгамж улс болон 1814 онд Венийн конгрессын дараа байгуулагдсан хант улс юм. Их Британи ба Ханноферийн холбоо нь Ханноферийн Хант Улс, Их Британи ба Ирландын Нэгдсэн Хант Улсаас бүрдэж байсан бөгөөд IV Вилхелм 1837 онд нас барах хүртлээ энэ холбооны хан байв. Шинэ хан Эрнст Аугуст 1833 оны ардчилсан үндсэн хуулийг дахин цуцалсан тэр нэгэн жил улс төрийн томоохон хувьсгалуудын нэг болох Гөттингений долоогийн жагсаалыг эхлүүлэв.

1866 онд дайнд Ханнофер Австрийн талд орж байлдан, ялагдав. Ингээд Пруссийн нэгтгэх бодлогын хүрээнд Ханноферийн Хант Улсыг Ханнофер аймаг болгон улсдаа гишүүнчлэн авчээ.

1946 онд Ханнофер Улсыг дахин байгуулагдав. Тун удалгүй хөрш зэргэлдээх жижиг улсууд болох Брауншвайг, Олденбург ба Шаумбург-Липпетэй нэгдэн шинэ муж улс болох Доод Саксоныг байгуулсан бөгөөд энэхүү шинэ байгуулагдсан муж улсын нийслэлээр Ханнофер хотыг, улсын сүлдийг нь мөн Ханноферийн Хант Улсаас авсан байдаг.

Байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]

1814 оны аравдугаар сарын 12-нд Венийн конгресс дээр Наполеоны улсаас задарсан Брауншвайг-Люнебургийн Вант Улс нь бие даасан Ханноферийн Хант Улс байгуулснаа мэдэгдэв. Англи дахь Ханноферийн кабинетын сайд Эрнст фон Мюнстерийн хэлэлцээр хийх ур чадварын ачаар Венийн конгресс дээр нутаг дэвсгэрээ зааглан авч чаджээ. Ханноферийн Хант Улсад Лингений Гүнт Улс, Аренберг-Меппений Херцогт Улс, Бентхаймын Гүнт Улс, Хилдесхаймын Вант Улс, Гослар хот, Доод Айхсфэлдийн хэсэг болон Дорнод Фрийсландын Вант Улсыг нутаг дэвсгэрийг хуваарилав.

Их Британитай хувийн холбоог байгуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

1714 оноос хойш Курханнофер ба Их Британийн хооронд хувийн холбоо байсан ба энэ нь 1837 оныг хүртэл үргэлжилсэн юм. Ханноферийн ордны ашиг сонирхлыг засгийн газарт сайдаар ажиллах гүн Эрнст фон Мюнстер төлөөлөх бөгөөд тэрбээр Их Британи Ханноферийг Пруссээс бие даасан байдалтай байлгах гэсэн бодлогыг ойлгон, тэрхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.

III Георг ханы бага хүү Адольф Фредерик нь 1816 оны аравдугаар сарын 24-нд Ханнофер луу ерөнхий захирагчаар ажиллахаар ирэв. Ханноферийн Хант Улсын зөвхөн парламентын чуулган дахь зөвлөхүүдийн саналыг тусгасан үндсэн хуулийг 1819 онд нэвтрүүлэв.[1] Парламентаар тэгш эрх мэдэл бүхий хоёр танхимаас бүрдсэн зэргэмжит чуулгантай байхаар Ханноферийн Хант Улсаас тогтоов.

Улс төр ба засаг захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Сүлд ба бэлгэдэл

[засварлах | кодоор засварлах]

Ханноферийн Хант Улсын төрийн сүлд нь нэг үндсэн ба нэг зүрхэн бамбай бүхий төвийн бамбайнаас бүрдэнэ. Дөрвөлжилсөн сүлдний (үндсэн бамбай) эхний ба дөрөвдүгээр талбарт улаан дэвсгэр дээр нэгнийхээ дээгүүр харайх, хөх өнгөтэй хэлээ гаргасан гурван ирвэсийг дүрсэлсэн бол хоёр дахь талбарт шар дэвсгэр өнгөн дээр дотор гаднагүй сараана цэцгээр чимэглэсэн давхар улаан хүрээн дотор мөн л хөх өнгийн хэлээ гаргасан хөх эмжээртэй арсланг, гурав дахь талбайд нь хөх өнгийн дэвсгэр дээр мөнгөлөг утас бүхий алтан шараар Давидын босоо ятгыг дүрсэлсэн байна.

 Commons: Ханноферийн Хант Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Text der Verfassung von 1819.
  2. Colton, J. H. "National Flags". J. H. Colton. Татаж авсан: 18 May 2014.
  3. Johnson, Alvin Jewett. "Johnson's New Chart of National Emblems". Alvin Jewett Johnson. Татаж авсан: 18 May 2014.