Ханпаша Нурадилов
Khanpasha nuradilov (чеч. Нурадилан-кӏант Нурадилов Хампáша) 1924 оны 7-р сарын 6-нд төрж, 1942 оны 9-р сарын 12-нд (18 насандаа) нас барсан, Зөвлөлт Холбоот Улсын Улаан Армийн түрүүч, Дагестанд төрсөн чечень гаралтай пулемётчин.[1]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр дэлхийн дайн тулааны түүхэн дэх хамгийн олон дайсныг ганцаараа хөнөөсөн цэрэг юм. 1941-1942 оны хооронд 920 нацистыг (ихэнх нь германчууд) алж, 18 дайсныг амьдаар нь олзолж, сүүлийн үеийн есөн ширхэг герман пулемётыг (автомат буу) олзолжээ.
Түүний эцсийн тулаан Сталинградын хамгаалалт байжээ. Түүний цогцос олдоогүй бөгөөд хүмүүс түүнийг Германы бөмбөгдөгч онгоц бөмбөгдөж алсан гэсэн дүгнэлт гаргажээ. Нас барсных нь дараа ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин өөрийн биеэр Зөвлөлт Холбоот Улсын баатар цолыг түүнд нэхэн олгож, ар гэр болон чеченьчүүдэд хүндэтгэл үзүүлж хөшөөг нь Чеченийн нийслэл Грозный хотод босгосон гэдэг.[1].

- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза начальствующему и рядовому составу Красной Армии» от 17 апреля 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — 23 апреля (№ 16 (222)). — С. 1