Ханс Циммер
Ханс Зиммер | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Ханс Флориан Зиммер |
Төрсөн | 1957 оны 9 сарын 12 |
Гарал | Майны Франкфурт, Герман |
Хөгжмийн урсгал | Киноны хөгжим |
Мэргэжил | Хөгжмийн зохиолч (кино) Бичлэгийн продюсер |
Зэмсэг | Төгөлдөр хуур, Даралтат хөгжим, Гитар |
Идэвхтэй | 1977 – одоо |
Студи | Remote Control Productions |
Цахим хуудас | http://www.hans-zimmer.com |
Ханс Флориан Зиммер (Герман: Hans Florian Zimmer, 1957 оны есдүгээр сарын 12-нд төрсөн) нь Германы хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер юм. Тэрээр нийтдээ 100 гаруй киноны хөгжим туурвисан ба Борооны хүн, Араатны хаан Арслан, Хүрэн улаан далайн түрлэг, Улаан шугам, Гладиатор, Сүүлчийн самурай, Карибын тэнгисийн дээрэмчид цуврал, Да Винчигийн код, Фрост/Никсон, Харанхуйн хүлэг баатар, Шерлок Холмс, Шударга ёсны эхлэл болон Оршил зэрэг шилдэг кинонуудын хөгжмийн зохиолоороо алдартай юм.
Зиммер нь төрөлх Герман орноос гарч Нэгдсэн Вант Улсад хөгжмийн замналаа эхлүүлж дараа нь Америкийн Нэгдсэн Улсад суурьшсан хүн юм. Циммер DreamWorks студийн хөгжмийн албаны даргаар ажиллаж байгаад «Remote Control Productions» студийг байгуулан бие даан үйл ажиллагаа явуудаг ажээ.[1]
Түүний бүтээлүүд гол төлөв электрон хөгжмийн дуугаралтад нэн зохицсон байх ба найрал хөгжмийг электрон хөгжмийн урсгалтай зэрэгцүүлэн тавих санааг анхлан сэдэгчдийн нэг гэгддэг. Тэр Грэммигийн шагналыг дөрөв, Алтан бөмбөрцөгийг хоёр, «Английн хөгжмийн дээд шагнал» болон Оскарын шагналыг тус бүр удаа хүртжээ. Зиммерийн бүтээлүүдэд хэн бүхэн нэн талархалтай ханддаг тул түүнийг Английн «The Daily Telegraph» сонины газраас "Одоо амьдарч буй 100 суу билэгтэн" жагсаалтад 72 дугаарт эрэмбэлэн оруулжээ.[2]
Хөгжмийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]Зохиолчоор ажилласан
[засварлах | кодоор засварлах]Продюсерээр ажилласан
[засварлах | кодоор засварлах]Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Нэр дэвшиж байсан болон шагнал хүртэж байсныг нь доор үзүүлэв. Тодруулсан нь ялсан бүтээл.
Оскарын шагнал[засварлах | кодоор засварлах]
|
Алтан бөмбөрцөг[засварлах | кодоор засварлах]
|
Сателлитын шагнал[засварлах | кодоор засварлах]
|
Грэммийн шагнал[засварлах | кодоор засварлах]
|
Сатурны шагнал[засварлах | кодоор засварлах]
|
Английн хөгжмийн дээд шагнал (BAFTA)[засварлах | кодоор засварлах]
|
Тонигийн
[засварлах | кодоор засварлах]Эммигийн
[засварлах | кодоор засварлах]- 2010: The Pacific (Outstanding Music Composition For A Miniseries, Movie Or A Special)[3]
Эннигийн
[засварлах | кодоор засварлах]- 2008: Kung Fu Panda (Music in an Animated Feature Production)
- 2008: Secrets of the Furious Five (Music in an Animated Television Production or Short Form )
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Hans Zimmer". Filmtracks. Татаж авсан: 2009-09-13.
- ↑ Top 100 living geniuses
- ↑ "Hans Zimmer - Awards and Nominations" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2010-01-06. Татаж авсан: 2010-09-25.