Jump to content

Хартолгой хөмрөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хартолгой хөмрөг
Нас бие гүйцсэн эрэгчин
Нас бие гүйцсэн эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. melanocephala
Латин нэр
Emberiza melanocephala
Scopoli, 1769


Хартолгой хөмрөг, Emberiza melanocephala, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд зүүн өмнөд Европ, Иран хүртэл нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд Энэтхэгт өвөлждөг.

Хартолгой хөмрөг өвс бут ихтэй задгай газар, тариалангийн талбайн ойролцоо зэрэгт мод, эсвэл бутанд үүрээ засаж 4-6 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж авлах ба бусад үед голдуу ургамлын үр иддэг.

Биеийн урт 17 см, Цагаанхүзүүт хөмрөгөөс биеэр том ба урт сүүлтэй. Үржлийн улиралд эрэгчин нь тод шар хэвэл, хүрэн нуруутай ба толгойн орой хэсэг нь хар байдаг.

Энэтхэгт.
Emberiza melanocephala
 Commons: Хартолгой хөмрөг – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Emberiza melanocephala-тай холбоотой мэдээлэл байна.