Хилэм

Хилэм
Атлантын хилэм (Acipenser oxyrinchus oxyrinchus)
Атлантын хилэм
(Acipenser oxyrinchus oxyrinchus)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Actinopterygii
Баг: Хилэм хэлбэртэн
Овог: Acipenseridae
Дэд овгууд

Acipenserinae
Scaphirhynchinae


Хилэм нь Acipenseridae овгийн 26 зүйлийг багтаасан загасны нэр юм. Хойд Америк ба Евразийг хамарсан өргөн бүсийн гол мөрөн, нуур, далай тэнгист амьдардаг. Манай орны Сэлэнгэ мөрөн, Онон голыг бэлчир, түүний цутгадаг голуудад нүүдэллэн ирж түрсээ шахдаг бөгөөд зарим зүйл нь нутагшиж байгаа. Хилэм нь 2-3.5 м урт байх ба зарим төрөл нь 5.5 м урт, 2000 кг хүртэл жинтэй том байдаг ажээ. Зарим зүйлийн хилэм загасны түрс нь өндөр үнээр худалдаалагдах бөгөөд тансаг хэрэглээнд тооцогдоно. Ихэнх зүйлийн хилэм загас нь өдгөө ховордож буй болон нэн ховордсон бөгөөд цөөрч буй юм. Энэ загас нь хамгийн урт настай, 100 гаруй наслах ба 20 хүрээд үржилд орох нас бие гүйцдэг байна. Хөдөлгөөн багатай ба гол болон усны ёроолын шавьж, амьтан, ургамлаар хооллодог.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хилэм (Acipenseridae) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан