Химийн индикатор
Индикатор (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value). – заагч) — бодисын эсвэл түүний аль нэг бүрдүүлэгчийн агууламжийн (концентрац) өөрчлөлтийг нүдэнд харагдахуйцаар (нүдээр тодорхойлж болохоор) илэрхийлэх нэгдэл (бодис). Индикаторуудыг титрлэлтийн үед эсвэл рН, еН г.м. үзүүлэлтүүдийг богино хугацаанд тодорхойлоход ашиглагддаг. Янз бүрийн тусгай зориулалтын индикаторууд байдаг. Жишээ нь цацраг идэвхжилийн хэмжээг тодорхойлох.
Индикаторуудын хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Индикаторууд нь шингэн ба хийний бүтцийг богино хугацаанд тодорхойлох, өөрчлөлтийг хянах, эсвэл химийн урвалын явцыг ажиглах боломжийг олгодог.
Хүчил-суурийн индикаторуудыг өргөн ашигладаг. Тэдгээрийн усан уусмал нь орчны рН-с хамааран өнгөө өөрчилдөг. Өнгө өөрчлөгддөг шалтгаан нь, хүчиллэг ба шүлтлэг орчинд индикаторын молекулын бүтэц өөрчлөгддөгт оршино. Энэ өөрчлөлт нь уусмалын гэрлийн спектрийн шингээлтийг өөрчилдөг.
Хийн орчны бүтцийг тодорхойлоход индикаторын цаас эсвэл индикаторын хоолойг ашигладаг.
Индикаторуудын молекулын бүтэц ба өнгө
[засварлах | кодоор засварлах]Трифенилметаны будаг - индикаторууд
[засварлах | кодоор засварлах]Трифенилметаны будагууд өргөн ашиглагддаг индикаторууд бөгөөд тэдний дийлэнх нь химийн индикаторын үүргийг гүйцэтгэдэг.
Нэр | 2" | 2 | 3 | 4 | 5 | 2' | 3' | 4' | 5' |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Бромтимолын хөх | SO3− | Me | Br | OH | MeEt | Me | Br | OH | MeEt |
Бромфенолын хөх | SO3− | H | Br | OH | Br | H | Br | OH | Br |
Бромкрезолын ногоон | SO3− | Me | Br | OH | Br | Me | Br | OH | Br |
Крезолын улаан | SO3− | H | Me | OH | H | H | Me | OH | H |
Фенолфталеин | CO2− | H | H | OH | H | H | H | OH | H |
Тимолфталеин | CO2− | Me | H | OH | MeEt | Me | H | OH | MeEt |
Малахитын ногоон | H | H | H | NMe2 | H | H | H | NMe2 | H |
Азобензолын уламжлалууд - индикаторууд
[засварлах | кодоор засварлах].
Индикаторын төрлүүд
[засварлах | кодоор засварлах]- Хүчил-суурийн индикаторууд
- Редокс-индикаторууд, тэдгээрийн Ох- и Red хэлбэрүүд өөр өөр өнгөтэй байдаг
- Металлиндикаторууд
- Адсорбцийн индикаторууд
Өргөн тархсан хүчил-суурийн индикаторууд
[засварлах | кодоор засварлах]
Индикатор | Өнгө/хүчиллэг хэлбэр | Өнгө/шүлтлэг хэлбэр | pH-н интервал |
---|---|---|---|
Ализарины шар | шар | бэхийн ягаан | 10,1 - 12,1 |
Тимолфталеин | өнгөгүй | хөх, цэнхэр | 9,4 - 10,6 |
Фенолфталеин | өнгөгүй | улаан | 8,2 - 10,0 |
Крезолын улаан | шар | хүрэн улаан | 7,0 - 8,8 |
Нейтрал (саармаг) улаан | улаан | хүрэн | 6,8 - 8,0 |
Фенолын улаан | шар | улаан | 6,8 - 8,0 |
Бромтимолын хөх | шар | хөх | 6,0 - 7,6 |
Лакмус (азолитмин) | улаан | хөх | 5,0 - 8,0 |
Метилийн улаан | улаан | шар | 4,4 - 6,2 |
Метилийн улбар шар | сарнайн ягаан, шар | шар | 3,0 - 4,4 |
Бромфенолын хөх | улаан | хөх | 3,0 - 4,6 |
Тропеолин 00... | - | шар | 1,4 - 3,2 |