Хойд Нутаг Дэвсгэр
- Адилхан утгын тухай Хойд Нутаг Дэвсгэр (салаа утга) өгүүллээс үзнэ үү.
Хойд Нутаг Дэвсгэр Northern Territory (Англи) | |
---|---|
Хоч(нууд):
| |
Улс | Австрали |
Шинэ Өмнөд Вэльс үүсгэн байгуулав | 1825 |
Өмнөд Австралид шилжүүлэв | 1863 |
Хамтын нөхөрлөлд шилжүүлэв | 1911 |
Хариуцлагатай засгийн газар | 7 сарын 1, 1978 он |
Нийслэл ба томоохон хот | Дарвин 12°26′17″S 130°50′28″E / 12.43806°S 130.84111°E |
Засаг захиргаа | 17 орон нутгийн засаг захиргааны бүс |
Ард түмний нэршил | Хойд Нутаг Дэвсгэрийнхэн, Нутаг Дэвсгэрийнхэн |
Төр засаг | |
• Захирагч | Хью Хэгги |
Наташа Файлс (АЛН) | |
Хууль тогтоох байгууллага | Хойд Нутаг Дэвсгэрийн Парламент |
Шүүх | Хойд Нутаг Дэвсгэрийн дээд шүүх |
Австралийн Парламент | |
• Сенат | 2 сенатор (76-аас) |
2 суудал (151-ээс) | |
Газар нутаг | |
• Нийт | 1419630 км2 (3) |
• Газар | 1347791 км2 |
• Ус | 71839 км2 |
Хамгийн өндөр цэг (Зейл уул) | 1,531 м (5,023 фут) |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 249,345[1] (8) |
• Нягтаршил | 0.18/км2 (8) |
ДНБ (нэрлэгч) | 2020 тооцоо |
• Нийт | $26.153 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $106,851 |
ХХИ (2021) | ▲ 0.940[3] маш өндөр |
Цагийн бүс | UTC+09:30 (АТСЦ) |
Шуудангийн товчлол | NT |
ISO 3166 код | AU–NT |
Бэлгэ тэмдэг | |
Шувуу | Шаантаг сүүлт бүргэд (Aquila audax) |
Цэцэг | Стөртийн цөлийн сарнай (Gossypium sturtianum)[4] |
Сүүн тэжээлтэн | Улаан имж (Macropus rufus) |
Өнгө | Хар, цагаан, зосон улаан[5] |
Вебсайт | nt |
Хойд Нутаг Дэвсгэр (англи, Northern Territory) нь эх газрын төв хэсгийн ихэнхи хувь болон төв хойд бүсийг эзлэн оршдог Австралийн холбооны нутаг дэвсгэр. Баруун талаараа Баруун Австрали, өмнө талаараа Өмнөд Австрали, зүүн талаараа Квийнслэндтэй тус тус хиллэдэг. Хойд талаараа Тиморын тэнгис, Арафурын тэнгис, Карпентариагийн булангаар хүрээлэгдсэн. Нутаг дэвсгэр уужим, 1,349,129 км2 буюу Австралийн муж улсууд ба нутаг дэвсгэрүүд дундаа гуравт ордог боловч хүн ам маш сийрэг суурьшсан. 218,380[6] тус нутаг дэвсгэр улсдаа хамгийн цөөн хүн амтай засаг захиргааны нэгж болно.
Хойд Нутаг Дэвсгэрийн түүх дөчин мянга гаруй жилийн тэртээ уугуул австраличууд тус бүс нутагт суурьшсанаас эхтэй. Ямар ч байсан XVIII зуунаас хойш Макассарын худалдаачид Хойд Нутаг Дэвсгэрийн уугуул иргэдтэй худалдаа наймаа хийж тэднээс далайн өргөст хэмх худалдан авдаг байжээ. Түүнээс өмнө 300 жилийн турш ийнхүү худалдаа хийсэн байж магадлал ихтэй юм. XVII зуунд Европчууд тус нутаг дэвсгэрийн эргийг анх удаа олж харсан. Британичууд XIX зуунд эрэг хавийн бүс нутагт суурьшихыг анх удаа оролдсон боловч дөнгөж 1869 онд л Дарвин боомтод амжилттай суурьшжээ. Өдгөө тус нутаг дэвсгэрийн эдийн засаг аялал жуулчлал дээр тулгуурласан. Ялангуяа Какаду үндэсний парк, Улуру-Ката Тжута үндэсний паркад аялал жуулчлал их хөгжсөн. Түүнчлэн уул уурхайн салбар эдийн засгийн нэг гол ноён нуруу нь болдог.
Нийслэл нь Дарвин хот. Хүн ам нь эрэг хавийн бүс нутгаар төвлөрөөгүй харин Стюартын зам дагуу төвлөрсөн ажээ.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "National, state and territory population – December 2021". Australian Bureau of Statistics. 28 June 2022. Архивласан огноо 29 June 2022. Татаж авсан: 1 July 2022.
- ↑ "5220.0 – Australian National Accounts: State Accounts, 2019–20". Australian Bureau of Statistics. 20 November 2020. Татаж авсан: 20 January 2021.
- ↑ "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Татаж авсан: 2023-02-18.
- ↑ "Floral Emblem of the Northern Territory". Anbg.gov.auhi. Татаж авсан: 26 March 2008.
- ↑ "Northern Territory". Parliament.curriculum.edu.au. Archived from the original on 25 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 22 January 2013.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Northern Territory ABS statistics, http://www.abs.gov.au/ausstats/abs@.nsf/mf/3101.0/
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- Hill, Ernestine. 1951. The Territory: The classic saga of Australia's far north. Angus & Robertson. Reprint: 1995. ISBN 0-207-18821-1
- Govan, A. (2007) Broadband debate key to NT's future. N.T. Business Review, vol. N/A, no. N/A, p.7
- Morrison, P. (2000) a pilot implementation of internet access for remote aboriginal communities in the "Top end" Of Australia. Urban Studies, Vol. 37, No.10, pp. 1781-1792.
- Toyne, P. (2002) Northern Territory Governments Response to the House of Representatives Communications, Information Technology & the Arts Committee inquiry into Wireless Broadband Communications. In N.T. GOVERNMENT (Ed.) (pp. 3). Darwin: Northern Territory Government.
- Toyne, P. (2003) Remote Areas Telecommunications Strategy 2003-2008. In N. T. GOVERNMENT (Ed.) (pp.1- 32). Darwin N.T. viewed 6 February 2008, <https://web.archive.org/web/20080227052306/http://www.nt.gov.au/dcis/it/docs/ntg_remote_telec_strat.pdf>
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Northern Territory Government of Australia
- Northern Territory Visitor's Guide
- Australian Bureau of Statistics (April 27, 2007). "Northern Territory at a Glance, 2007" (PDF 855 kB).
- Northern Territory National Emergency Response Bill 2007
- Intervention Program in Indigenous communities and town camps[permanent dead link]
- Northern Territory Climate
- Northern-Territory Northern Territory Climate
- Northern Territory economy/mining
- Northern Territory Education
- Report on NT Education
- Northern Territory Universities
- Northern Territory Population estimates June 2007
- June 2007 NT population estimates