Jump to content

Хорлоогийн Мөнхбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хорлоогийн Мөнхбаяр
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбагш

Хорлоогийн Мөнхбаяр Монгол Улсын гавьяат багш, биологийн багш.

1963 онд МУИС-ийг биологийн багш мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд УБДС-д хуваарилагдан ирж багш, проректор, сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1990 оноос тэнхмийн эрхлэгчээр ажиллажээ.

Багшийн хувьд Амьтан судлал, Ерөнхий экологи, Амьтны газар зүйн хичээлийг шинжлэх ухааны өндөр түвшинд зааж, биологийн салбарыг 400 шахам шавь нар нь багш болцгоожээ. Арваад доктор, 20 гаран магистрын ажлыг удирдан хамгаалуулсан байна.

Сургалтад биет үзүүлэн, техник хэрэгсэл өргөн ашиглаж хөтөлбөр гарын авлага, сурах бичиг олныг туурвисан байна. Монгол орны амьтны аймгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хоёр нутагтан, хэвлээр явагчдын судалгааг хийсэн тус улсын герпетологийн анхны эрдэмтэн бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлын үр дүнд Монгол орноос гурван зүйлийн амьтан шинээр тэмдэглэгдэж, хоёр салбар зүйлийг шинээр бичсэн бөгөөд гадаадын эрдэмтэдтэй хамтарч тус орны мөлхөгчдөөс хоёр зүйлийн гельминтийг шинжлэх ухаанд шинээр нээжээ.

Нэг сэдэвт зохиол, сурах бичиг 30, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдээ илтгэлийн хураангуй, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл 120 гаруй, заах аргын зөвлөмж 10 гаруйг дангаараа болон хамтран туурвижээ.

  • Монгол улсын гавьяат багш /2006-06-23. №172/,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон /2000/ болон бусад медалиудаар шагнагджээ.