Хув ууль
Хув ууль | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Strix uralensis Pallas, 1771 |
Хув ууль (Strix uralensis ) нь дундаж хэмжээний шар шувуу бөгөөд Strix төрлийнх юм. Нийт 15 дэд зүйл байх ба Европ , Азийн хойд хэсгээр нутаглана.
Хув ууль нь Угалзан уульнаас биеэр бага, Бор уульнаас арай том юм. Эдгээр ууль хоорондоо гадаад төрхөөр их төстэй болно. Энэ зүйл том бөөрөнхий толгой, улбар шаргал хошуу, жижиг хар нүдтэй. Сүүл нь урт, уг хэсгээр бараан өнгөтэй, далавч нь дугуй хэлбэртэй байдаг. Эр, эм нь гадаад үзэмжээр хоорондоо төстэй байна. Эрэгчин хув ууль 50-59 см, далавчаа дэлгэхэд 115 см , 540-730 гр жинтэй. Эмэгчин нь далавчаа дэлгэхэд 125 см, 720-1200 гр жинтэй.
Тэд Европ, Азид, Сахалинаас Япон, Солонгос хүртэл, баруун зүгт Скандинав хүртэл тархсан.
Хойд зүгт амьдрах хэсэг нь угалзан уультай адил нам дор газрын ой модонд үүрлэн, хүн хөдөлгөөн ихтэй газраас зайдуу амьдрах ба шилмүүст ойд голдуу суурьшдаг. Төв Европт байх хэсэг нь навчит ба шилмүүст холимог ой модонд дурлах ба чийглэг задгай газар таарна. Хув ууль модны хонгил нүх, махчин шувуудын орхисон нүхэнд үүрлэж 2-4 өндөг гаргадаг. 27-34 хоног дараад ангаахай болж, 1 сар орчмын дараа бие даан амьдардаг аж.
Энэхүү ууль нь өөрийн эзэмшил нутагтаа орж ирсэн бусад махчин шувуудыг хөөн гаргах, ялангуяа үүрэнд нь дэгдээхэй байгаа үед хүнрүү ч дайрж довтолдог аж.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Голдуу дунд хэмжээний мэрэгч, ятга шаазгай, хүүрэлзгэнэ зэрэг томхон шувууд ангуучлан иддэг.