Jump to content

Хулхит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хулхит
Хулхута
Бусад галиглал
 • ХалимагХулхута
Map
Интерактив газрын зураг
Хулхит, Орос
Хулхит
Хулхит
Байршил: Хулхит
Хулхит, Халимаг
Хулхит
Хулхит
Хулхит (Халимаг)
Солбицол: 46°19′N 46°22′E / 46.317°N 46.367°E / 46.317; 46.367Солбицол: 46°19′N 46°22′E / 46.317°N 46.367°E / 46.317; 46.367
УлсОрос
Холбооны субъектХалимаг
Засаг захиргааны тойрогЯшкуль хошуу
СумСельсоветХулхит сум
Хүн ам
 • Нийт503
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[2])
Шуудангийн код[3]
359160
OKTMO ID85654470101

Хулхит (орос «сера», халимаг чихний «хулхи»[4] үгнээс гаралтай хал. Хулхт; Орос: Хулхута) — ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Яшкуль хошуу (Яшкулин район)-ны Хулхит сум (Хулхт селән)-ын төв, 354 хүнтэй гацаа.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германд эзлэгдсэн байсан Хулхитад 1942 оны 11-р сарын 21-нд галын шугам байрлаж, хүчтэй дайлалдаан болсноор ЗХУ-ын 214 баатар төрж, хэдэн мянган эрс амиа алдаж байв.[5][6][7] Энд цуглан бүрдсэн 28-р арми Сталинградыг чөлөөлж Берлин хүртэл давшихдаа Прагыг бас чөлөөлжээ.[8] Тиймээс ч жил бүрийн Ялалтын баярын өмнөх өдөр энд эргэн дурсах өдөрлөг болдог. 1973 оны 8-р сард Хулхитын хонины сангийн аж ахуй байгуулагдаж байв.[9]

Хулхит гацаа аймгийнхаа төв Яшкуль суурингаас дорно зүгт 82 километр зайд оршдог. Астрахань хотоос 120 км зайтай. Астрахань - Элст - Ставрополь шугамын улсын ач холбогдолт А-154 цардмал зам гацааны яг голоор нь дайран гардаг.

28-р армийн энд ясаа тавьсан цэргүүдийн дурсгалд зориулан 1982 онд босгосон дурсгалын хөшөөт цогцолбор гацаанаас баруунш 2 километр явахад таарна.

  1. ↑ Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  2. ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  3. ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  4. ↑ хулх
  5. ↑ "«На страже воздушных рубежей»". Эх хувилбараас архивласан: 2013-07-28. Татаж авсан: 2012-11-08.
  6. ↑ 3. Освобождение оккупированных улусов. Начало ликвидации тяжелых последствий оккупации « Сайт об Истории Калмыкии[permanent dead link]
  7. ↑ Хулхтд ончта байр болв[permanent dead link]
  8. ↑ по дорогам войны[permanent dead link]
  9. ↑ Яшкуль: История