Jump to content

Хумбагын Олзвой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хумбагын Олзвой (1949 оны 3-р сарн 15-нд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн- 2002 онд нас барсан)- Монголын дипломат, төрийн зүтгэлтэн. 1990-1994 онд Гадаад яамны орлогч сайд, 1994-1996 онд БНХАУ-д суусан Элчин сайд. Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цол 1991 онд хүртсэн.

  • Намтар
  • 1957-1967 онд Завхан аймаг, Улиастай хотын 10 жилийн дунд сургуульд сурч онц төгссөн.
  • 1967-1968 онд Улсын Багшийн дээд сургуульд орос хэлний бэлтгэлд ангид сурсан.
  • 1968-1973 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн.
  • 1973-1975 онд ГЯЯ-ны ОУЭЗБ-ын тасагт дэд атташе.
  • 1975-1979 онд БНМАУ-аас НҮБ-ын Женев дэх салбарын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын атташе.
  • 1979-1983 онд ГЯЯ-ны гуравдугаар, хоёрдугаар нарийн бичгийн дарга.
  • 1983-1985 онд ЗХУ-ын ГХЯ-ны Дипломатын академид сурч төгсөн.
  • 1985-1990 онд ГЯЯ-ны төлөвлөлт боловсруулалтын хэлтсийн зөвлөх, хэлтсийн дарга.
  • 1990-1994 онд ГЯЯ-ны орлогч сайд.
  • 1994-1996 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд.
  • 1996 онд ГХЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга.
  • 1996-1997 онд ГХЯ-ны Консулын газрын дарга.
  • 1997-2002 онд МУИС-ийн ОУХДС тэнхимийн эрхлэгч.

Орос, англи хэлтэй.