Хурган цахлай

Хурган цахлай
Залуу хурган цахлай
Залуу хурган цахлай
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан, Laridae
Төрөл: Hydrocoloeus
Kaup, 1829
Зүйл: H. minutus
Латин нэр
Hydrocoloeus minutus
(Pallas, 1776)
Ижил утгатай нэршил

Larus minutus

Хурган цахлай (Hydrocoloeus minutus) нь Европ, Азийн хойд хэсгээр нутаглах жижиг цахлай юм. Мөн Канадын хойд хэсэгт бий. Тэд өвлийн улиралд нүүдэллэн Европын баруун эргүүд, Газар дундын тэнгис, мөн цөөн тоогоор АНУ-н зүүн хойд хэсэгт таарна. Мөн Ташгайн байгалийн нөөц газрын нууруудад ажиглагддаг.

Нас бие гүйцсэн цахлайн зуны өд.
Hydrocoloeus minutus

Хурган цахлай нь олноор цуглан сүрэглэж цэнгэг уст намаг балчиг газар үүрлэн 2-3 өндөг гаргадаг. Энэ цахлай нь хамгийэ жижиг зүйл цахлай бөгөөд 25-27 см урт, далавчаа дэлгэхэд 75-80 см, биеийн жин нь 68-133 гр болно.

Нарийн хар хошуу, бараан улаан өнгийн хөлтэй. Дэгдээхэй нь 3 нас хүрч байж бие гүйцдэг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • BirdLife International (2004). Larus minutus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • Malling Olsen, Klaus and Hans Larsson, Gulls of Europe, Asia and North America ISBN 0-7136-7087-8

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Hydrocoloeus minutus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан