Хью Грант

Хью Грант
Хью Грант Шотландад, 2007 он
ТөрсөнХью Жон Грант
1960 оны 9 сарын 9
Лондон, Англи
Идэвхтэй жил1982-одоо
Түнш түнш(үүд)Элизабет Хёрли (1987-2000), Жемима Хан (2004-2007)

Хью Грант (Англи: Hugh Grant, 1960 оны 9 сарын 9-нд төрсөн) нь Английн жүжигчин, найруулагч юм. Түүний бүтэн нэрийг Хью Жон Мунго Грант (Англи: Hugh John Mungo Grant) гэдэг ба кино урлагийн ертөнцнөө Дөрвөн хурим, нэг оршуулга (1994) киноны Ричарч Куртисийн дүрээрээ анх танигджээ.[1] Түүний дараа үзэгчдийн сайн мэдэх болсон Сүүлчийн өдөр (1987), Оюун ухаан ба мэдрэхүй (1995), Ноттинг Хилл (1999) киноны Уильям Таккерийн дүрийг бүтээсэн бөгөөд түүнчлэн Брижет Жонесийн өдрийн тэмдэглэл (2001), Хүүгийн тухай (2002), Америк мөрөөдөл (2006)[2], Хөгжим, яруу найраг (2007) зэрэг алдартай кинонуудын гол дүрүүдэд тогложээ.

Дөрвөн хурим, нэг оршуулга киногоороо 1994, 1995 онуудад кино наадмын Алтан бөмбөрцөгөөс Шилдэг эрэгтэй жүжигчин, 1994 онд Английн кино урлагийн BAFTA-гийн Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг тус тус хүртсэн юм.

Сайн үйлс буюу Филантроп[засварлах | кодоор засварлах]

Хью Грант "Healthtalkonline" вэб сайтыг ажиллуулдаг бөгөөд DIPEx буяны байгууллагын ивээн тэтгэгч юм. Тэр талийгаач эхийнхээ нэрэмжит "Fynvola" сангийн ивээн тэтгэгч билээ.

2001 онд ээжийгээ нас барснаас хойш Marie Curie хорт хавдрын тусламж үйлчилгээний элчин сайд ба хандив цуглуулагч төдийгүй "Great Daffodil Appeal" жил бүрийн хандивын аяны хэд хэдэн удаагийн сурталчлан таниулагч хийжээ. Түүнчлэн Хью Грант нь нойр булчирхайн хавдрын эсрэг үйл ажиллагааны ивээн тэтгэгч юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Sharon Knolle and Liza Foreman (16 December 2002). "Scribe's alter ego evolves on celluloid". Variety. p. A8. {{cite news}}: |access-date= requires |url= (help)
  2. "Rotten Tomatoes: Hugh Grant". IGN Entertainment. Retrieved 25 September 2007.