Jump to content

Хэлэн Энгелманн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэлэн Энгелманн
Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Австри
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХэлэн Энгелманн
Төрсөн огноо1898 оны 2 сарын 9
Төрсөн газарВена, Австри
Нас барсан огноо1985 оны 8 сарын 1
Нас барсан газарВена, Австри
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байрШамони 1924Хос
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрСтокхольм 1913Хос
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСан-Мориц 1914Хос
Алтан медаль – нэгдүгээр байрДавос 1922Хос
Алтан медаль – нэгдүгээр байрМанчестер1924Хос

Хэлэн Энгелманн (Герман: Helene Engelmann, хожим Ярошка (Jaroschka) гэдэг овогтой болсон , 1898 оны 2 сарын 9 – 1985 оны 8 сарын 1) нь Австрийн уран гулгагч юм.

Тэрээр алдарт уран гулгагч Бага Эдуард Энгелманны охин бөгөөд багаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.

1913 онд Хэлэн Карл Майстрикийн хамтаар хос гулгалтын дэлхийн аварга болсон бөгөөд 15-тайдаа дэлхийн аварга цолыг хүртсэн, хос гулгалтын төрлийн хамгийн залуу дэлхийн аварга билээ.

Хожим 1922, 1924 онд Альфред Бергертэй хамт дэлхийн аварга болсноос гадна 1924 онд анхны өвлийн олимп зохиогдоход мөн алтан медаль зүүжээ. 1930 он хүртэл хос гулгалтын төрөл Европын АШТ-д багтдаггүй байсан тул Энгелманн Европын АШТ-д оролцож үзээгүй юм.

Альфред Бергертэй хамт

Тэмцээн 1921 1922 1923 1924
Өвлийн олимп1
Дэлхийн АШТ11
Австрийн АШТ111

Карл Майстриктай хамт

Тэмцээн 1913 1914
Дэлхийн АШТ12
Австрийн АШТ12