Jump to content

Хэмилтон Фиш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэмилтон Фиш

Хэмилтон Фиш (1808 оны 8-р сарын 3-нд Нью-Йорк хотод төрсөн – 1893 оны 9-р сарын 7-нд нас барсан) -1849-1850 онд Нью-Йорк хотын 16 дахь амбан захирагч, 1851-1857 онд Нью-Йоркоос сонгогдсон АНУ-ын сенатор, 1869-1877 онууд АНУ-ын Ерөнхийөгч Улисс Грантын засаг захиргааны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Амеркийн улс төрийн зүтгэлтэн.

Х.Фиш 1808 оны 8-р сарын 3-нд Нью-Йорк хотын Гринвич тосгонд Питер Стюйвесантын охин, Нью Амстердам хотын ерөнхий захирал Питер Стюйвесантын шууд удам болох Николас Фиш, Элизабет Стуйвесант нарын гэр бүлд төржээ.

Хэмилтон Фиш хувийн сургуульд бага боловсрол эзэмшээд 1827 онд Колумбийн коллежийг амжилттай төгсөж, өндөр шагнал хүртсэн байна. Колумбид Фиш франц хэлээр чөлөөтэй ярьдаг болсон нь хожим нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахад нь тус болжээ. Сургуулиа төгсөөд Фиш "Peter Augustus Jay" -ийн хуулийн байгууллагад гурван жил суралцсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Улисс Грант түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилж, 1869 оны 3-р сарын 17-ноос 1877 оны 3-р сарын 12-ны хооронд 8 жил энэ албан тушаалд ажиллаж байсан. Тэрээр ерөнхийлөгч Грантын засгийн газрын танхимд хамгийн удаан ажилласан төрийн албан хаагч байв. 1869 онд энэ албан тушаалд томилогдоход өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга асан Уильям Х.Сюард, Жон Бигелоу зэрэг зарим төрийн зүтгэлтнүүд түүнийг дутуу үнэлдэг байжээ.

Ерөнхийлөгч Грант болон Төрийн нарийн бичгийн дарга Фиш нар Панамын суваг байгуулах сонирхолтой байв. Х.Фиш 1870 оны 1-р сарын 26-нд Богота хотод АНУ, Колумбын хооронд далай хоорондын сувгийн Панамын замыг тогтоосон гэрээнд гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан ажээ. Харин Колумбын Сенат гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар далай хоорондын суваг барих стратегийн ач холбогдол үр дүнгүй болжээ. Үүний үр дүнд АНУ-ын Сенат гэрээг соёрхон батлахаас татгалзсан байна.

Ерөнхийлөгч Грантын Фишийг үе үе огцоруулна гэж заналхийлдэг байжээ. Гэвч "Алабамагийн нэхэмжлэлийн асуудал"-ыг эцэслэн шийдсэний дараа Фиш 1871 оны 8-р сарын 1-нд огцрох тухай Грантад хэлэхэд Грант түүний албан тушаалдаа үлдэхийг гуйсан байна. Грант Фишийг орлож чадах хүн алга гэж хэлсэн байна. Грантаас 13 насаар ах байсан Фиш бие нь муу байсан ч албан тушаалдаа үлдэж байсан түүхтэй.

1877 онд Грантын Засгийн газраас гарч, ерөнхийлөгч Хейсийн удирдлаган дор богино хугацаанд ажилласны дараа Фиш төрийн албанаас тэтгэвэртээ гарч, хувийн амьдралдаа эргэн ирж, хуулийн ажил эрхэлж Нью-Йорк хот дахь үл хөдлөх хөрөнгөө зохицуулж байжээ. Фиш энэ үеэр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж байв.

Фиш Нью-Йоркийн Гаррисоны ойролцоох Глен Клайфф хэмээх газар, Нью-Йоркийн Путнам мужид, Хадсон голын хөндийд амьдардаг байжээ. Тэрээр 1884 онд мэдрэлийн өвчин туссан юм.

Тэрээр өөрийгөө чадварлаг дипломатч гэдгээ харуулж, олон улсын арбитрын хөгжилд хувь нэмрээ оруулсан. Тэрээр Кубын тусгаар тогтнолын асуудлаар АНУ, Испанийн хооронд дайн эхлэхээс зайлсхийхэд, Франц-Пруссын дайныг зохицуулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд Хавайг АНУ-д нэгтгэх үйл явцыг эхлүүлсэн байна.

1893 оны 9-р сарын 6-нд Фиш охинтойгоо хөзөр тоглож байгаад орой нь амрахаар хэвтээд маргааш буюу 9-р сарын 7-ны өглөө 85 настай Фиш гэнэт нас барсан байна.