Хэнри Киссинжер
Хэнри Альфред Киссинжер- (Герман: Heinz Alfred Kissinger - Хайнц Альфред Киссингер, 1923 оны 5 сарын 27-нд Германы Бавар мужийн Фюрт хотод төрсөн- 2023 оны 11-р сарын 29-нд АНУ-ын Коннектикут мужид нас барсан) - АНУ-ын төрийн зүтгэлтэн, дипломат, олон улсын харилцааны шинжээч. 1969-1975 онуудад АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Зөвлөх, 1973-1977 онуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга. Парисын Энхтайвны Хэлэлцээр байгуулсантай холбогдуулж 1973 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн.
1969-1977 онуудад тэрээр АНУ-ын гадаад бодлогод томоохон үүрэг гүйцэтгэсэн. АНУ, ЗХУ-ын хоорондох харилцааг сэргээх үйл ажиллагааг санаачилж, АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсоны үед АНУ-ын БНХАУ-тай харилцааг "сайжруулах" асуудлыг боловсруулж хэрэгжүүлсэн америкийн дипломат юм. “Вьетнамын дайн” эцэс болгох Парисийн энхийн Хэлэлцээрийг байгуулахад оролцсон зэрэг тэр үеийн АНУ-ын Гадаад бодлогыг тодорхойлогч гол хүний нэг байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хэнри Киссинжер Германд бага сургуулийн багш Луис Киссингер /1887-1982/ гэрийн эзэгтэй эх Паула Штерн Киссингер нарын еврей гэр бүлд ууган хүү болж төрсөн. Түүнийг төрөхөд нь анх Хайнц Альфред Киссингер гэж нэрлэдэг байсан гэтэл еврейчүүд нацистуудад мөрдөн мөшгүүлж байсан тул Киссингерийнхэн АНУ руу 1938 онд дүрвэж Нью-Йорк хотод шилжин амьдарч эхлэх үеэс өнөөгийн Хэнри Альфред Киссинжер гэж нэрээ авсан байна.
Х.Киссинжер бага сургуулиа дүүргээд дунд сургуульд элсэн сурч байгаад төгсөлгүй 1943 онд цэрэгт татагдсан байна. Мөн тэр жилдээ Америкийн иргэн болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр герман хэлтэй тул америкийн цэргийн тагнуулын салбарт ажиллаж байжээ.
Х.Киссинжер Харвардын Их сургуульд сурч 1950 онд бакалавр, 1952 онд магистр, 1954 онд Доктор хамгаалсан байна.
1955-1956 онуудад Олон улсын харилцааны Зөвлөл хэмээх америкийн хувийн байгууллагын гадаад бодлого, цөмийн зэвсэг судлалын төвийн захирал байсан.
1956-1958 онуудад "Ах дүү Рокфейлеруудын Сан" (англ. Rockefeller Brothers Fund)-гийн тусгай судалгааны төслийн захирлаар ажилласан.
1958 онд Харвардад Олон улсын харилцааны Төв (англ. Center for International Affairs), байгуулагдахад захиралын туслахаар ажиллаж эхэлсэн. Тус Төв тусгай улс төр, дипломат асуудлыг шийдвэрлэх мэргэжилтнүүд бэлтгэж эхэлсэн. Х.Киссинджер энэ албан тушаалд 1960 он хүртэл байхдаа улс төрчид-эрдэмтэн судлаачдыг хооронд нь холбож уяалдуулахад ихэхэн үүрэг гүйцэтгэсэн.
Өнөөдөр олон улсын зөвлөх "Kissinger Associates" компанийг тэргүүлж байна.
100 нас хүрсэн Х.Киссинжер 2023 оны 7-р сарын 20-нд Бээжинд зочилж хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж хоёр талын харилцааны мухардалд орсон асуудлаар санал солилцсон ажээ. Түүнийг хятадын тал ихэд хүндэтгэлтэй халуун дотно хүлээж авсан байна.
Х.Киссинжерийн алдарт "Дипломат үйл ажил" /Diplomacy, 1994/ номыг 2000 онд ахмад дипломатч Д.Чулуундорж монгол хэлнээ орчуулсан байна.
Мөн тэрээр 2014 онд "Дэлхийн дэг журам" /World Order/, 2011 онд "Хятадын талаар" /On China/ зэрэг 21 ном хэвлүүлсэн бөгөөд Цагаан ордонд ажиллаж, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үеийг дурдатгал бичжээ.
Дурсамжууд:
- 1979. White House Years.
- 1982. Years of Upheaval.
- 1999. Years of Renewal.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Энхтайвны Нобелийн шагналтан
- АНУ-ын гадаад хэргийн сайд
- АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- АНУ-ын армийн зэвсэгт хүчний хүн
- АНУ-ын дэлхийн хоёрдугаар дайны хүн
- АНУ-ын вьетнамын дайны хүн
- Гадаад Харилцааны Зөвлөлийн гишүүн
- Геополитикч
- Олон улсын олимпын хорооны гишүүн
- Өөрийн намтар
- Байерны Гавьяаны одон шагналтан
- Баден-Вюртемберг Муж Улсын Гавьяаны одон шагналтан
- Гэгээн Михаил ба Георгийн одон шагналтан (хүндэт хүлэг баатрын командлагч)
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн өргөмжит хүлэг баатрын командлагч шагналтан
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Карлын шагналтан
- Бүгд Найрамдах Польшийн Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Томаш Гариг Масарикийн одон шагналтан (1-р зэрэг)
- Холбооны Германы Гавьяаны Загалмай одон шагналтан (их загалмай)
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Фюртийн хүндэт иргэн
- Эрланген Их Сургуулийн хүндэт доктор
- Нацизмын үед Германы эзэнт гүрнээс дүрвэгч
- АНУ-ын хүн
- Германчууд
- 1923 онд төрсөн
- 2023 онд өнгөрсөн