Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Wikipedia:Тулгын таван чулуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Википедиагийн бүх дүрэм, зааврыг доорхи тулгын 5 чулуунд хураангуйлж болно.

BluePillar.svg Википедиа нь нэвтэрхий толь. Иймээс Википедиад Та өөрийн үзэл бодол, хувийн туршлага, өөрийн шинэ таамаглал, нийтэд зөвшөөрөгдөөгүй байгаа шинэ судалгааны үр дүн зэргийг бичиж болохгүй. Википедиа нь ... биш сэдвийг үзнэ үү.
 
GreenPillar.svg Аливаа мэдээлэлд Википедиа нь төвийг сахисан байр сууринаас хандана. Өөрөөр хэлбэл ямарваа өгүүллийг аль болох олон талаас нь харж, илэрхийлэх явдал юм. Аливаа зүйлд та өөрийн үзэл бодол, байр сууринаас бүү хандаарай.
 
YellowPillar.svg Википедиа нь хүн бүхэн хувь нэмрээ оруулж болох нээлттэй толь бөгөөд Википедиа дахь бүх мэдээлэл, зураг, файлууд ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй байх ёстой.
 
OrangePillar.svg Википедиа нь бусадтай гар нийлж ажиллах газар. Хэдий зарим зүйлс дээр санал зөрөлдсөн ч гэлээ ямар ч тохиолдолд Та бусад Хувь нэмэр оруулагчдад хүндэтгэлтэй хандах ёстой. Та бусдыг бүү доромжил, бусдын хийсэн засварт бүү эгдүүц. Бусадтай "засварын дайн" бүү хий (Засварын дайн гэдэг нь бусдын хийсэн засварыг үл зөвшөөрөн өгүүллийг хуучин хувилбар луу нь буцаахыг хэлнэ). Маш олон өгүүллийн агуулгыг хэдэн арван хүмүүс хэлэлцэж байгаа, тэд бие биендээ хүндэтгэлтэй ханддагийг байнга санаж яваарай. Үргэлж нээлттэй, эелдэг, бусадтай хамтран ажиллах чадвартай байгаарай.
 
RedPillar.svg Энд дурьдсан 5 дүрмээс өөр зайлшгүй дагаж мөрдөх дүрэм байхгүй. Өөрөөр хэлбэл та алдаа гаргахаас бүү ай. Та алдаж болно. Таны алдааг бусад хүмүүс засаад л өгнө. Гэхдээ Таны хийсэн бүх зүйлс таны хойч, дараагийн үеийнхэнд зориулагдаж буй гэдгийг битгий мартаарай.

Тайлбар[засварлах | edit source]

Энэ хуудас нь Википедиагийн үндсэн зарчмуудыг тайлбарласан хуудас юм.

Мөн үзэх[засварлах | edit source]