Jump to content

Хятадын эзэн хааны тамга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хятадын эзэн хааны тамга нь Хятадын түүхэнд эзэн хаадын сүр хүчийг баталж, бүх хятадыг нэгтгэн захирах эрхийг бататгаж өгдөг байсан учраас чухал байр суурь эзэлдэг байжээ.

МЭӨ 221 онд Цинь ванлигийн эзэн, 6 улсыг нэгтгэж дуусаад өөрийг бүх хятадын эзэн хаанд өргөмжилсөн. Ингэснээр Байлдаант улсуудын үе төгссөн. Урьд Жао ванлигт хадгалагдаж байсан Хэшиби хэмээх тэнгэрийн чулуу гэж алдаршсан Хаш чулуугаар Цинь Ши хуаний зарлигаар шинэ тамга бүтээсэн. Уг тамганд "Тэнгэрийн ивээл өнөд мөнх" (受命於天,既壽永昌)  гэсэн үгийг тэргүүн сайд Ли Си нарын хүмүүс бичиж, Сүнь шоу нарын хүмүүс тамга сийлсэн. Тиймээс хожим «Хаш эрдэнийн тамга» (Монголоор Хасбуу тамга гэж нэрлэдэг), Төр залгамжлах эрдэнэ гэж нэрлэгдсэн.

Чин улсын эзэн хааны хасбуу тамганы дардас

Цинь улс мөхсөний дараа тус тамга нь Хан улсын эзэн хааны гарт орсон. Энэ үеэс түүнийг «Төр залгамжлах эрдэнэ» хэмээн хүндэтгэн нэрлэж, үүнээс сэдэвлэсэн олон домог зохиогдсон. Баруун Хань улсыг МЭ 9 онд Ван Ман мөхөөж, өөрөө эзэн хаан болж, улсын нэрийг сольсон. Ингээд эзэн хааны тамгыг атгахыг шаардсан, гэвч бэлбэсэн хатан хилэгнэж, тамгыг эвдэж сүйтгэсэн. Гэвч Ван Ман зарлиг буулгаж дахин сэргээн бүтээлгэсэн.

Зүүн Хань улс мөхөх үеийн үймээнээр Эзэн хааны тамга үрэгдэн алга болжээ. Энэ үеэс эхлэн «Хан улсын эзэн хааны суудал, хаш эрдэнийн тамга»-ны төлөөх тэмцэл өрнөж, Гурван улсын үеийг эхлүүлэх үндэс болсон юм.

Хуурамч тамганууд

[засварлах | кодоор засварлах]

Хан улсын сүүлээр үрэгдсэн Цинь улсын эзэн хааны тамгыг хятад газар оршиж байсан бүх улсууд хуурамчаар хийж, домог яриа зохиож, олон түмний сэтгэлийг татахыг эрмэлзэж байсан.

Энэ хэрээр тус тамганы үнэ цэнэ улам өсөж, ард түмний дунд эзлэх байр суурь нь бэхжиж байв. Чухамдаа энэ сэтгэлийг ашиглах оролдлогыг Жинь улс, Умард өмнөд төрийн үе, Сүй улс, Тан улс, Таван ханлиг, 10 ванлигийн үе, Ляо улс, Сүн улс, Юань улс, Мин улс, Чин улсууд удаа дараа ашиглаж, тус бүрийн тамга үйлдэж байсан юм.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]