Хөвсгөлийн омуль
Хөвсгөлийн омуль нь цэнгэг уст Хөвсгөл нуурт орших мөнгөлөг цагаан хайрстай, бараан саарал өнгөтэй загас юм.
Нутагшуулалт
[засварлах | кодоор засварлах]1956-1957 онд ЗХУ-ын нэрт эрдэмтэн доктор, профессор М.М.Кожовын санаачилга болон зөвлөгөөний дагуу профессор А.Дашдоржийн удирдлага дор Байгал нуураас омуль загасны 14 сая үр тогтсон түрсийг зөөвөрлөн Хөвсгөл нуурт тавьжээ. Хөвсгөлийн омуль буюу Хөвсгөл нуурт нутагшсан омуль нь уугуул Байгал нуурынхаас хэмжээ хэлбэрийн хувьд томорсон байна.
Биеийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Бие урт гоолиг, толгойн хойт хэсэгт овгор байхгүй. Мөнгөлөг цагаан өнгөтэй, хар толбо үгүй. Загалмайн өргөс 35-54. Төгсгөлийн сүвийн сэлүүрийн салаалсан гуурсны тоо 10-12. Гэдэсний дагавар салбан 128-291.
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I-д дурдсанаар бол "хамгийн томын жин 2600 гр, урт 51 см хүрнэ" гэжээ.
Жуулчны мэдээллийн төвийн мэдээллээр "хамгийн томын жин 4200 гр, урт 60 гаруй см хүрнэ" гэсэн байна.
Амьдрах орчин
[засварлах | кодоор засварлах]Хөвсгөлийн омуль нь 10-50 метрийн гүнд тархан, хөвөгч ургамал, амьтнаар хооллодог. Омуль нь Хөвсгөл, Дархадын хотгорын Шарга, Хөгийн гол, Доод цагаан, Хармай нуур, Говийн Улаагчны Хар, Бага нууруудад нутагшин үржиж байна.
Амьдралын онцлог
[засварлах | кодоор засварлах]Зуны улиралд нуурын гүн хэсэг, булан тохойгоор тархан амьдарна. Намар орой бие гүйцсэн бодгалиуд үржлийн гүйдэлд орж, нуурын цутгал голуудад цугларна. Үржлийн бус цагаар Хөвсгөл, Улаагчны Хар, Бага, Хармай, Доод Цагаан нуурын гүнд амьдарна.
Хөвсгөлийн омуль нь 5-7 насандаа бие гүйцэж, үржилд ордог. Үржлийн хугацаа газар бүр харилцан адилгүй. Хөвсгөл нуурт 9 дүгээр сарын эхээс 10 дугаар сарыг дуустал цутгал голуудыг сүрэг сүргээрээ өгсөөд, усны дулаан цельсийн 2-1.5 хэм хүртэл буурахад, түрсээ шахдаг. Наснаас хамаарч гаргах түрс 15-120 мянган ширхэг буюу дунджаар 49 мянга гаруй байна. Үр тогтсон түрснээс 6-7 сарын дараа жараахай төрнө.
Ховордолт
[засварлах | кодоор засварлах]1997 онд Монгол улсын улаан номд орсон.