Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I боть нь I, II, III цуврал нэвтэрхий толь бүхий ном юм. (УБ.198334.5 х.х.)
1983 онд Улаанбаатар улсын үйлдвэрийн газарт хэвлэжээ.
Номын редакцийн зөвлөл: А.Минис, Л.Түдэв, А.И.Цэдэнбал Филатова нар болон М.Жамъяндорж, Ц.Намсрай, Э.Оюун, Н.Цүлтэм, Ш.Цэгмэд нар ажиллажээ.
Хариуцлагатай редактор: С.Жамбалдорж
Зохиогч, редактор: Г.Гонгоржав, Г.Ловор
Зураач: Д.Пушкин
Гэрэл зургийн редактор: М.Цэрэнжамц, С.Жамбалдорж
Хавтас, чимэглэл: Я.Үржинээ
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]МХЗЭ-ийн Төв хороо, Хүүхдийн төлөө фондын Төв комиссын шийдвэрээр 1983-1988 онуудад Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн анхны гурван боть нь “Миний эх орон-Монгол “, ”Аугаа их найрамдал”, “Дэлхий, хүн төрөлхтөн ” гэсэн нэрээр эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн удирдлагаар зохиож тухайн үеийн ЗХУ-д хэвлэгдсэн билээ.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь I боть нь хоёр өмнөх үгтэй. Нэгдүгээр өмнөх үгийг Ю.Цэдэнбал, хоёрдугаар өмнөх үгийг номын редакцийн зөвлөл бичжээ.
- МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал бичжээ. "Хүүхэд, залуучуудын нэвтэрхий тольд" хэмээх өмнөх үгэнд "Эрдэм мэдлэгийн ачаар хүмүүс өөрийн хүч чадлыг хэдэн зуу дахин нэмж, нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжилд гайхамшигт амжилт олсоор байна. Иймээс бүхий л амьдралынхаа турш өдөр бүхэн суралцаж, өөрийн мэдлэгийн санг цаг ямагт баяжуулж, сурсан мэдсэнээ бусдад сургаж, эрдэм мэдлэгээ практикт хэрэгжүүлж сурах явдал бол социалист нийгмийг бүтээн байгуулагч өсвөр, залуу иргэн бүрийн хамгийн эрхэм зорилтын нэг мөн" гэснээр номын зорилго тодорхой харагдана.
- МХЗЭ-ийн төв хороо, Хүүхдийн төлөө фондын төв комиссын дэргэдэх Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толийн редакци бичсэн. "Уншигчдад" хэмээх өмнөх үгэнд "Нэгдүгээр ботид марксизм-ленинизмыг үндэслэгчид, манай нам, төрийн удирдагчид, гарамгай зүтгэлтний намтар, БНМАУ-ын баатруудын гол гавьяаны тухай өгүүлэл оров" гэж зорилгыг нарийвчилж мэдээлжээ.
Агуулгын тойм
[засварлах | кодоор засварлах]"Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь I боть буюу "Миний эх орон Монгол" боть нь ихэнх танин мэдэхүйн агуулгаа БНМАУ-ын хөгжил цэцэглэлтийг харуулсан байдаг.
Номын бүтэц
[засварлах | кодоор засварлах]Монгол крилл үсгийн цагаан толгойн дарааллаар номын хоёр дахь өмнөх үгэнд бичсэн нэгдүгээр ботийн агуулгын дагууд мэдээлэл оржээ. Нэгдүгээр ботийн хуудсыг 545 хүртэл дугаарлажээ.
- Хуудас 9: Бүлэг "А"
- Хуудас 71: Бүлэг "Б, В"
- Хуудас 117: Бүлэг "Г"
- Хуудас 139: Бүлэг "Д"
- Хуудас 170: Бүлэг "Ё, Ж, З"
- Хуудас 189: Бүлэг "И, К, Л"
- Хуудас 203: Бүлэг "М"
- Хуудас 265: Бүлэг "Н, О, Ө"
- Хуудас 291: Бүлэг "П, Р"
- Хуудас 311: Бүлэг "С"
- Хуудас 346: Бүлэг "Т"
- Хуудас 369: Бүлэг "У"
- Хуудас 391: Бүлэг "Ү"
- Хуудас 405: Бүлэг "Х"
- Хуудас 463: Бүлэг "Ц, Ч, Ш"
- Хуудас 489: Бүлэг "Э, Я"
Цааш дугаарлалгүй нэрийн хэлхээс, унших номын мэдээлэл, нэвтэрхий толийг бүтээхэд туслалцаа үзүүлсэн хүмүүсийн нэрсийг багтаасан.
Хэвлэлт
[засварлах | кодоор засварлах]- Өрөлтөд 1982 оны 9 сарын 13
- Хэвлэлтэд 1983 оны 5 сарын 26
- Хэвлэсэн тоо 45000 (45 мянга)
- ЗХУ-д хэвлэсэн
Шинэчилсэн хувилбарт хэвлэлт
[засварлах | кодоор засварлах]Сэлэнгэ Пресс ХХК нь шинэ үеийн Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн нэгдүгээр боть “Монгол эх орон” нэртэйгээр эрхэм уншигчдадаа хүргэжээ.
- Хэвлэгдсэн он: 2014
- Хуудас: 607
- Хэмжээ: 268*200мм
- Зохиолч: Эрдэмтдийн баг
- Эрхлэн гаргасан: Сэлэнгэ пресс
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь II боть
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III боть
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь 1 – Монгол эх орон