Цай Инвэнь

Ерөнхийлөгч хатагтай Цай Инвэнь

Цай Инвэ́нь (Хятад: 蔡英文; пиньинь: Cài Yīngwén; тайвань. Chhoà Eng-bûn; англи. Tsai Ing-wen; Бүгд Найрамдах Хятад Улсын Тайбэйд 1956 оны 8 дугаар сарын 31-нд төрсөн) - Тайванийн улс төрийн зүтгэлтэн, 2008 оны 5 дугаар сарын 20-ноос Ардчилсан дэвшилт намын дарга (АДН). 2016 оны 5 дугаар сарын 20-ноос Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1978 онд Тайванийн Үндэсний Их Сургуулийн Хууль зүйн коллежийг төгсөж бакалавр болсон байна.

1980 онд Корнеллийн их сургуулийн Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

1984 онд Лондоны Эдийн засгийн сургуульд хуулийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан. Лондоноос буцаж ирээд Тайбэйн хэд хэдэн их сургуульд хуулийн багшаар ажилласан.

1990-ээд онд тэрээр Тайванийг ДХБ (WTO)-д элсүүлэх хэлэлцээнд оролцож байжээ. Ерөнхийлөгч Ли Дэнхуэйн үед (1996-2000) Тайванийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан.

2000 оны 5 дугаар сараас 2004 оны 5 дугаар сар хүртэл эх газрын Хятадтай харилцах Засгийн газрын сайдаар ажилласан.

2004 онд тэрээр Ардчилсан дэвшилт намд элссэн. 2004 оны 12 дугаар сараас 2006 оны 1 дүгээр сар сар хүртэл Хууль тогтоох юанийн (парламент) гишүүн.

Цай Инвень

2006 оны 1 дүгээр сард тэрбээр БНХУ-ын Ерөнхий сайдын орлогчоор томилогдоод, 2007 оны 5 дугаар сард Ерөнхий сайд Су Жэнчаны танхимтай хамт огцорчээ.

2008 оны 5 дугаар сарын 20-нд АДН-ын даргаар сонгогдов. Тэрбээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АДН-аас нэр дэвшсэн боловч 45.6 хувийн санал авснаар ялагдаж, намын даргаасаа огцорчээ.

2014 оны 5 дугаар сард тэрбээр намын даргаар дахин сонгогдов. Улмаар 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Бүгд Найрамдах Хятад Улсын (Тайвань) Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болсон.

2020 онд тэрбээр сонгогчдын 57.13 хувийн дэмжлэгтэйгээр буюу 8 сая 170 мянган хүний санал авч Тайванийн Ерөнхийлөгчөөр дахин улиран сонгогдосон байна.

Тайвань, БНХАУ-ын харилцааны талаар[засварлах | кодоор засварлах]

Арлын тусгаар тогтнол, Тайвань Бүгд найрамдах улсыг тунхаглахыг дэмждэг.

Цай Инвэнь одоогийн БНХАУ-тай ойртож байгаа бодлогыг хатуу шүүмжилжилдэг байна. Үүний зэрэгцээ, эдийн засгийн цаашдын хөгжлийн асуудлаар тэрбээр эх газрын Хятад улсын хувьд хоорондоо зөрчилдсөн хоёр зүйлийн талаар ярьдаг. Нэг талаар Цай Инвэнь БНХАУ-тай хамтын ажиллагааны эдийн засгийн тал дээр өнөөгийн байдлыг хэвээр хадгалахыг хүсэж байна. Гэсэн хэдий ч тэрбээр АНУ-ын ивээл дор Номхон далай дамнасан түншлэлд нэгдэх шаардлагатай байгаа тухай бас ярьж байжээ. Тиймээс Номхон далай дамнасан түншлэлд нэгдэх нь Тайванийн хувьд БНХАУ-тай харилцах харилцаа эрс муудна гэсэн үг юм гэдэг байна.

Эрчим хүчний бодлого[засварлах | кодоор засварлах]

Цайн Засаг захиргаа 2025 он гэхэд эрчим хүчний 20%-ийг сэргээгдэх эрчим хүч, нүүрснээс 30%, байгалийн шингэрүүлсэн хийгээр 50% хангах зорилт тавьжээ. Салхины эрчим хүчний төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна: салхин цахилгаан станц барьж, орон нутгийн үнэ цэнийн сүлжээг бий болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байна. 5.5 ГВт -ын салхины эрчим хүч бүхий салхин цахилгаан станцууд 2021 онд баригдаж байна. 2035 он гэхэд 15.15 ГВт -ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа нь Тайванийг Япон, Өмнөд Солонгосоос илүү байр суурьтай болгох юм.

Шүүхийн шинэчлэл[засварлах | кодоор засварлах]

Цай Инвэнийн Засаг захиргаа "Шинэ Засаглалын нам"-аас санал болгосон Японы тангарагтны шүүхийн жишигт нийцсэн энгийн шүүгчийн системийг санал болгов. Энгийн, мэргэжлийн бус иргэдээс бүрдсэн шүүгч нарын тухай хуулийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр баталж, мэргэжлийн гурван шүүгч, зургаан энгийн шүүгчийн бүрэлдэхүүнтэй тогтолцоог бий болгосон. Уг хууль 2023 онд хүчин төгөлдөр болно.