Jump to content

Цамбагарав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цамбагарав
Цаст уул
Хамгийн өндөр цэг
Өндөр4,193 м (13,757 фут)[1][2]
Үнэмлэхүй өндөр1,757 м (5,764 фут)[1]
ЖагсаалтУльтра, Рибу
Солбицол48°40′54″N 90°43′30″E / 48.68167°N 90.72500°E / 48.68167; 90.72500Солбицол: 48°40′54″N 90°43′30″E / 48.68167°N 90.72500°E / 48.68167; 90.72500[1]
Газар зүй
Цамбагарав, Монгол
Цамбагарав
Цамбагарав
Монгол дахь байршил
БайрлалМонгол
НурууМонгол-Алтайн нуруу

Цамбагарав (ᠴᠠᠮᠪᠠᠭᠠᠷᠪᠤ) нь Монгол улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгуудын заагт орших, Алтайн нурууны нэгэн салбар болох мөнх цаст уул юм. 2 оргилтой бөгөөд өндрийг нь "Цаст уул" (д.т.дээш 4193 м[1][2], бэлээсээ 1757[1]), нөгөөг нь "Цамбагарав" гэдэг.

Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр аж. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Урьд цагт Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Өөлдүүд энэ нутагт ирсэний хойно нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ гэдэг.

Угтаа бол Цанбагарав хэмээх нь Төвд гаралтай үг бөгөөд Бурханы шашны догшин сахиус болох "Цамба" (Лхачэн Цамба) бурхны нэртэй холбоотой. Цамба бурханы нэрийн уг гарал нь "Брахма" гэдэг үгээс үүсэлтэй. Цамбагарав гэвэл Ариун цагаан гэсэн бэлгэдлийн утгатай болно. Ариун цагаан уул. Төвдөөр Цанба гэсэн нь Ариун, харин Гарав хэмээх үг нь Цагаан гэсэн утгатай. Монголчуудын дунд арван хангал гэж алдаршсан догшин сахиусны нэг нь Цанбагарав гэгддэг байв.  Арван хангал хэмээх догшин сахиусыг тахиулахыг Цамба тахиулах гэнэ. Цанба бурханыг Монголчууд Эсүра, зарим нь Эсран тэнгэр гэдэг байжээ. Ариун цагаан Эсрүн тэнгэр. Цамбагарав гэдэг нэр нь V Далай ламаас хойш Монголд хэрэглэгдэж эхэлжээ. Өөлдүүд Ховдод ирсэнээс хожим Цаст уулыг Цанбагарав хэмээх болсон гэдэг.

Өөлдүүд хуучиндаа 11-н багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахьдаг өөрийн тахилгын овоотой байжээ. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй, хэрэв rap хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал хадгалагдсаар иржээ. Сүүлийн үеийн аялал жуулчлалын товхимолуудад Цамбагарав уулыг авиралт хийх болон явган аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой, заавал очиж үзэх газрын жагсаалтад оруулсан байна.

  1. 1 2 3 4 5 "Монгол: 1500 метр ба түүнээс дээш өндөрт өргөгдсөн 18 уулын оргил". "Цаст уул" гэж жагсаасан. Peaklist.org. Татаж авсан: 2014-05-26. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "peaklist" defined multiple times with different content.
  2. 1 2 Parameterfehler ID muss eine Zahl sein Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "peakbagger" defined multiple times with different content.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.