Цахим хөтөч

Цахим хөтөч буюу Вэб хөтөч (Англи: Web browser, Вэб браузер) нь интернет болон дотоод сүлжээний орчинд цахим хуудсан дахь бичиг, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. Цахим хуудсан дахь текст болон зураг нь өөртөө бусад цахим хуудас уруу дамжих зориулалт бүхий гипер холбоосыг (hyperlink) агуулах боломжтой. Ингэснээр богино хугацаанд олон олон цахим хуудас руу хандах боломжийг олгодог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1991 онд Ти Бернэрс-Лий World Wide Web нэртэй анхны цахим хөтөчийг хөгжүүлснээр түүний түүх бичигдэж эхэлжээ.

Протокол болон стандарт[засварлах | кодоор засварлах]

Цахим хөтөч нь цахим хуудсуудыг хүлээн авах зориулалт бүхий HTTP (Hypertext Transfer Protocol) протокол ашиглан цахим сервертэй холбогддог.

Мөн HTTP-г ашигласанаар цахим хөтөчөөс Вэб сервер лүү мэдээллийг илгээх боломжоор хангагдсан байдаг. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдсэж буй HTTP протокол бол HTTP/1.1 юм. Энэ протокол RFC 2616-аар бүрэн тодорхойлогдсон байдаг байна. HTTP/1.1-д өөрийн стандарт шаардлагууд байдаг боловч Internet Explorer бүхэлд нь дэмжээгүй байдаг. Гэвч одоогоор гарч ирж байгаа бусад ихэнх цахим хөтөчүүд дэмждэг болж байна.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Монгол хэл рүү буулгах шаардлага[засварлах | кодоор засварлах]

Цахим хөтөчтэй холбоотой ихэнх хэллэгүүдийг Монгол хэл рүү буулгалгүй ашиглах нь нийтлэг бөгөөд энэ тал дээр өөрсдийн гэсэн үг хэллэг, нэршлийг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа.