Jump to content

Цогийн Дашдулам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цогийн Дашдулам
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилХөгжимчин

Цогийн Дашдулам - Монгол Улсын Ардын Жүжигчин, БНМАУ-ын Төрийн шагналт хөгжимчин.

Манай улсын шилдэг гурван шударга хөгжимчний нэг. Энэ хүн 10 настайдаа алдарт хөгжимчин О.Дашдэлэгт шавь орж шанз хөгжим заалгаж хоёр жилийн дараа 1938 онд "Бөмбөгөр ногоон" хэмээх Улсын төв театрт хөгжимчин болжээ. С.Гончигсумлаагийн "Рапсоди", Л.Мөрдоржийн "Унаган жороо", Д.Бадарчийн "Ардын дууны найруулга", В.А.Моцартын "Рондо", А.Хачатуряны "Охидын бүжиг", Ж.Бизегийн "Кармен" дуурийн оршил зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг шударга хөгжмөөр яруу сайхан хөгжимдөж олон түмэндээ хүргэсэн юм.

1960 оноос ХБДС-д шанз хөгжмийн багшаар ажиллаж олон арван шилдэг хөгжимчдийг сургаж хүмүүжүүлсэн байна. Шударга хөгжмийн сургалтын дэг сургуулийг бий болгож "Шударгаар хөгжимдөх ардын арга барил", "Шударга хөгжимд суралцах бичиг" ном туурвин хэвлүүлжээ.