Цэрэндуламын Сэвжид
Цэрэндуламын Сэвжид | |
---|---|
Төр. он | 1916 он |
Тө. газар | Монгол улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сум |
Нас бар. | 1984 оны 7 сарын 23 (68 насалсан) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн | ![]() |
Ажил | Бүжиг дэглэч |
Хүүхэд | Сүхбаатар |
Цэрэндуламын Сэвжид - БНМАУ-ын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Багадаа нутгийнхаа Толийн хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэнгээ цамд бүжиглэж байсан энэ хүн ардын бүжгийн урлагийг сонгодог хэлбэрээр баяжуулж хөгжүүлэхэд амьдралаа зориулсан байна.
Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]
1936-1939 онд Дорноговь аймгийн клубт жүжигчин, 1939-1946 онд цэргийн театр, ансамблийн бүжигчин, 1946-1959 онд Улсын төв театрт, Ховд, Баян-Өлгий аймгийн театрт бүжигчин, бүжгийн багш, 1959 оноос хойш нас бартлаа УАДБЧ-д /Одоогийн Үндэсний Урлагийн Их театрт/ бүжиг дэглэгчээр ажилласан.
Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
Үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэх хэрэгт 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, “Партизан”, “Хүүхэлдэй”, “Адуучин”, “Хатад”, “Хөдөө нутгийн залуус”, “Эрдэнэт”, “Ээрүүлт” зэрэг 200 шахам бүжиг дэглэж, төв, орон нутгийн театр, чуулга, соёлын ордны урын санг баяжуулжээ. “Гөөлөө”, “Саальчин”, “Жалам хар”, “Агсал-цацал” бүжиг нь ДЗО-ны их наадмын шагнал хүртсэн байна.
Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]
“Монгол бүжгийн чуулга”, “Ээрүүлт”, “Халх бүжиг”-ээрээ төрийн шагнал хүртжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Ц. Сэвжид нь 1961 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор, 1975 онд Төрийн шагналаар, 1980 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан юм.
Хүү С.Сүхбаатар нь Төрийн шагналт, бүжиг дэглэгч.