Цэрэнчимэдийн Эрдэнэцог
Харагдац
Цэрэнчимэдийн Эрдэнэцог нь (1959 онд төрсөн) Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор, МУЭ-ийн шагналт зураач, багш, урлаг судлаач хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ц.Эрдэнэцог нь 1959 онд Төв аймгийн Зуунмод хотод төржээ.
- 1974-1978 оны хооронд Дүрслэх урлагийн дунд сургуульд Тайз чимэглэлийн зураач мэргэжлээр суралцсан
- 1978-1982 оны хугацаанд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуу бүжгийн эрдмийн театруудад зураачаар ажиллажээ.
- 1978-1982 онд ЗХУ-ын Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид суралцсан.
- 1989 оноос МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимд уран зургийн онол, дадлагын багшаар ажиллажээ.
- 2001-2005 оны хооронд ОХУ-ын Москвагийн Багшийн сургуулийн докторантурт суралцжээ.
- 2006 онд МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ.
- 2007 онд МУЭ-ийн хорооны дэд даргаар ажиллав.
Уран бүтээлийн үзэсгэлэн
[засварлах | кодоор засварлах]Ц.Эрдэнэцог нь 1979 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.
- 2001 онд “Тусгал-1” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
- 2002 онд ОХУ-д “Академус” хамтарсан үзэсгэлэн
- 2009 онд “Тусгал-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
Цол зэрэг
[засварлах | кодоор засварлах]- 1995 онд Урлаг судлалын ухааны магистрын зэрэг хамгаалав
- 2000 онд Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалав.
- 2006 онд Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, дэд профессор
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1992 онд МУЭ-ийн хорооны 50 жилийн ойн үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн шагнал
- 1998 онд Боловсролын тэргүүний ажилтан
- 2000 онд МУЭ-ийн хорооны тэргүүний ажилтан
- 2002 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 2003 онд "Хөдөлмөрийн хүндэт" медаль
- 2009 онд "Өнгө ба хар цагаан" үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн шагнал
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Ц.Эрдэнэцог: Академик боловсрол олгодгоороо Репиний академи дэлхийд тэргүүлдэг юм
Ц.ЭРДЭНЭЦОГ: ӨӨРИЙГӨӨ ХИЧНЭЭН ТОЛЬДСОН Ч ЦААСАН ХҮН ХАРДАГ БАЙЛАА
Зураач Ц.Эрдэнэцог үзэсгэлэнгээ дэлгэнэ
Зураач Ц.Эрдэнэцог: Бүтээлд гаргасан сэтгэл хүнд хүрч байвал төгс болдог