Цэцэнгоо
Цэцэнгоо | |
Төрсөн нэр | ᠰᠡᠴᠡᠨᠭᠤᠸᠠ (сичинггуу-а) |
---|---|
Төрсөн өдөр | 1950 оны 1 сарын 19 |
Төрсөн газар | Хятад улсын Гуандун мужийн Гуанжоу хот |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улсын иргэн | Хятад (анх) Швейцар (1986 оноос) |
Ажил үйл | жүжигчин |
Төрөл | УСК, ОАК |
Танил үе | 1970 он — одоо |
Алдар цол | |
Ажил мэргэжлийн шан Хонконгийн кино шагнал → «Шилдэг эмэгтэй жүжигчин» (1984) «Шилдэг эмэгтэй жүжигчин» (2007) |
Цэцэнгоо[1] (1950 онд төрсөн, 斯琴高娃, Siqin Gaowa) — Хятадын жүжигчин, монгол хүн, Швейцарын иргэн.
Намтар, урлаг
[засварлах | кодоор засварлах]Цэцэнгоо 1950 онд Хятад улсын Гуандун мужийн Гуанжоу хотод монгол хүний үр болон төрсөн. 1955 онд эцгийнхээ нутаг Улаанхад аймгийн Нинчэн шяньд ирж суужээ.[2] 1964 онд Өвөр Монголын Дуу бүжгийн чуулгад бүжигчнээр элсч улмаар хөтлөгч болж арван таван жил болов.
1979 онд «Харих сэтгэл жигүүртэй» кинонд тоглож шагнуулснаас эхлэн кино жүжигчин болсон. 1984 онд «Урсан өнгөрч буй он жил» кинонд тоглосноор Хонконгийн кино шагналаас шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байв.[3] 2007 онд тэр шагналыг дахин хүртсэн. 2001 онд «Энх Амгалангийн төр» олон бүлэгт киноны Хаш хатан эхийн дүрийг бүтээсэн нь Монгол улсын үзэгч олонд хүрсэн.
Нөхөр, улс
[засварлах | кодоор засварлах]1968 онд гэрлэсэн. 1976 онд салахад нөхөр нь хүүгээ авсан бол охин нь Цэцэнгоотой үлдсэн.[4] 1986 онд одоогийн нөхөр хөгжимчин Чэн Ляньшэньтэй цуг Швейцар улсын иргэн болсон.[5] Гэхдээ ажил мэргэжил, нутаг усны хүсэлт, шаардлагаар Хятадад олон ирдэг.
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Цэцэнгоо, аль эсвэл Сэцэнгоо, Цэцэнгуа, Сэцэнгуа, Сичингуа, Сичингоо.
- ↑ «Солонго» сүлжээ. Алдарт жүжигчин Цэцэнгоо[permanent dead link]
- ↑ mongol.cri.cn — Кино жүжигчин Цэцэнгоо
- ↑ Photo: Siqingaowa with his first ex-husband (Memento 3. Есдүгээр сар 2009 цахим архивт).
- ↑ Review Third marriage Siqingaowa: play "Tigress" lead to family breakdown.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Интернет сүлжээний кино сан: Цэцэнгоо