Jump to content

Цүкада Маки

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цүкада Маки
тамирчны тухай
Төрсөн өдөр (1982-01-05) 1 сарын 5, 1982 (44 настай)
Улс, орон Япон
Тамир, спортэмэгтэй жүдо

Цүкада Маки (японоор 塚田真希 - [tsukada maki]) — 1982 оны 1 сарын 5-нд улсынхаа Ибараки аймгийн Шимоцүма хотод төрсөн, эмэгтэй жүдо барилдааны +78 кг, үнэмлэхүй жинд хүч үзэж олимпын алт (2004), мөнгө (2008), ДАШТ-ий нэг алт (2007), хоёр мөнгө (2003, 2007), гурван хүрэл (2005, 2009, 2010) медаль зүүсэн Япон улсын жүдоч. Гол өрсөлдөгч нь Тун Вэнь байв.

Цүкада бага байхдаа зураг зурах дуртай байсан тул Шимоцүма дунд сургуульд элсээд анх урлагийн дугуйланд элсжээ. Дээд ангийнхан нь түүнийг жүдогийн дугуйланд оруулсан ч дунд сургуульд байхдаа хамгийн том амжилт нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэнээс хэтрээгүй.

Нихон их сургуулийн харьяа Цүчиүра ахлах сургуульд дэвшин суралцаж, дотуур байранд амьдрах болсноор жүдогийн бэлтгэлээ идэвхтэй хийх болов. Эхний жилдээ ахлах сургуулиудын улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн бол дараагийн жил бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлжээ. Мөн бүх ард түмний спартакиадад Ибараки аймгийн охидын баг хоёр жил дараалан түрүүлэхэд хувь нэмэр оруулав. Төгсөх жилдээ Францад өсвөрийн олон улсын тэмцээнд түрүүлж, мөн Киншүүки ахлах сургуулиудын тэмцээнд 3 өрсөлдөгчөө ялснаар баг нь түрүүлснээс гадна өсвөрийн улсын аваргаар тодров. Фүкүокагийн олон улсын тэмцээнд анх удаа насанд хүрэгчидтэй өрсөлдөж 5-р байр эзэлжээ.

Зодог тайлсны дараа

[засварлах | кодоор засварлах]

Цүкада 2010 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэний дараа шигшээ багаас гарах өргөдлөө өгч, улмаар мөн оны 12 сард зодог тайлж буйгаа зарлав. 2011 онд Японы Олимпын Хорооны шугамаар Англид дасгалжуулагчийн сургалтад оролцсон. 2011 оны ДАШТ, 2012 оны Олимпыг Япондоо телевизээр тайлбарласан Цүкада 2013 оны 4 сараас Японы эмэгтэй шигшээ багийн тусгай дасгалжуулагчаар ажиллаж эхлэв. Тэрээр 2024 оны 10 сард Японы эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон анхны эмэгтэй хүн болжээ.

Stub icon

Энэ Япон улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.