Чарга

Чарга нь гулгамтгай тэшүүр буюу улыг гулгуулах замаар ямар нэгэн зүйлийг зөөхөд туслах хэрэгсэл юм.
Цас, мөсөн дээгүүр, бартаа саад цөөтэй газарт тохиромжтой, мөн нуга, зүлгэн дээр ч хэрэглэж болдог. Түүнчлэн гадаргыг нь зүлгэж тэгшилсэн чулуун дээр ч ашиглах боломжтой.
Чарганы хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Чаргыг үхэр, адуу, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдад хөллөн ашиглахаас гадна хүн түлхэх, татах зэргээр хөдөлгөдөг. 19-р зуунаас 20-р зууны эхэн үед голдуу Английн аялагчид туйлын судалгааг хийхдээ чарга ашиглан явдаг байв.
Чаргаар наадах[засварлах | кодоор засварлах]
Мод, хуванцар, кардон цаасан хайрцаг зэргээр чарга хийж болдог бөгөөд түүгээр уулын уруу, налуу газарт гулсаж нааддаг.
Спорт[засварлах | кодоор засварлах]
Чарганы төрлийн бобслей, люж, скелетоны спортууд өвлийн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтдаг. Мөн морин чарга, нохойн чарганы уралдаан зохиогддог газрууд бий.
Санта-Клаус[засварлах | кодоор засварлах]
Зул сарын баярын битүүний шөнө Санта-Клаус хандгайнд хөллөсөн чаргаа хөлөглөн тэнгэрээр дүүлэн айлуудаар явж бэлэг тараадаг гэж Христийн шашинд үздэг.
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
