Хандгай
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | хандагай |
монгол кирилл. | хандгай |
халимаг кирилл. | хандһа |
Хандгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Мэнж (эр)
Сүндэс (эм)
| ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
A. alces Карол Линней, 1758 | ||||||||||||||||
![]() Хандгайн тархалтын зураг
|
Хандгай (лат. Alces alces) — овгийн хамгийн том зүйл болох хөхтөн амьтан. Хандгайн мэнжийн эвэр нь дундаа хавтгай байдгаараа овгийнхоо бусад зүйлээс ялгагдана.
Тархац[засварлах | кодоор засварлах]
Хандгай Хойд Америк, Евразийн хойд хэсгээр ойц модонд тархсан. Хойд Америкт Канадын бараг бүх нутгаар, Аляскын баруун хэсэг, Шинэ Английн ихээхэн хэсэг, Нью-Йорк, Рокки нуруу, зүүн хойд Миннесота, Мичиганы хойг тархсан. Түүнчлэн Юта, Колорадо муж улсад мөн тааралддаг.[1] 1978 онд Колорадо муж улсад нутагшуулснаас хойш тоо толгой нь 1000-аас давсан.
Европт Норвеги, Швед, Финланд, Балтын улсуудад тархсан. Түүнчлэн Оросын нутгаар өргөн тархсан бөгөөд цөөн тоогоор Монгол, Хятадын нутагт тохиолдоно.
Ньюфаундлендэд 1904 онд амжилттай нутагшуулсан ба одоо тэндхийн хамгийн олон тоотой туруутан амьтан болсон. Түүнчлэн Антикости арал, Сент Лоренсийн буланд нутагшуулах оролдлого хийж байв. 1910 онд Шинэ Зеландын Фьордлендэд арван хандгай нутагшуулсан нь үхээд дууссан гэж тооцогдож байсан боловч сүүлд 2002 онд тэндээс хандгайн үс олдсон нь нутагшуулсан хандгайн үр удам одоо ч байгааг нотолж байна.[2] 2008 онд Шотландад хандгайг эргэн нутагшуулсан.
Дэд зүйлүүд[засварлах | кодоор засварлах]
Түгээмэл нэр | Латин нэр | Тархац |
---|---|---|
Европын хандгай | A. a. alces | Финланд, Швед, Норвеги. |
Америкийн хандгай | A. a. americana | Зүүн Канад, зүүн хойд АНУ. |
Өрнөдийн хандгай | A. a. anderson | Баруун Канад. |
Хар мөрний хандгай | A. a. cameloides | Зүүн Сибирь, Монгол, Манжуур. |
Шивэр хандгай | A. a. pfizenmayeri | Монгол. |
Аляскын хандгай | A. a. gigas | Аляска, Юкон. |
Ширас хандгай | A. a. shirasi | Вайоминг,Юта |
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
