Червеняк Тибор

Червеняк Тибор
тамирчны тухай
Төрсөн өдөр1948 оны 8 сарын 8 (1948-08-08) (75 настай)
Төрсөн газарСольнок
Улс, оронУнгарУнгар Унгар
ТамирчинУсны полоч

Червеняк Тибор (Унгар: Cservenyák Tibor, 1948 оны 8 сарын 8-нд Сольнокт төрсөн) нь олимпын алт, мөнгөн медальт, Унгарын усны пологийн тамирчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Червеняк 10 настайгаасаа усны пологоор хичээллэх болж, анх Сольноки Доза, дараа нь 1973 оноос Үйпешти Доза, 1983 оноос 1985 он хүртэл Волан спорт клубийн багт тоглож байв. 1970-аас 1984 оны хооронд улсынхаа шигшээ багт багтаж 134 тоглолтод оролцжээ.

Тэрбээр 1975 онд Будапештийн технологийн их сургуулийг химийн инженер,[1] мэргэжлээр дүүргээд 1976 оноос Семмелвайс их сургуульд усны пологийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Хожим Швейцарт суурьшиж, химич мэргэжлээрээ ажиллах болжээ. Улмаар 1984-өөс 1990 онд Золотурн хотод дасгалжуулагч, 1992 оныг хүртэл Швейцарын усны пологийн эрэгтэй шигшээ багийн ахлагчын албыг хашиж байлаа.

Червенякийн охин Викториа нь Бардигийн гүн, хунтайж Хайметэй гэрлэж, Бардигийн гүнгийн ахайтан болжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. OLYMPIANS - website of BME